Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт улсын төсвийн хөрөнгөөр барилга байгууламж барьж буй компаниуд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад цалин, тээвэр гэх мэт зардлуудад магадлал хийж, төсөвт өртөгийг шинэчлэн мөн үлдэгдэл санхүүжилтыг олгох зэрэг шаардлагууд багтаж байгаа аж.
Тус шаардлагын талаар ХТБНэгдлийн тэргүүн Ч.Наранбаатар хэлэхдээ “Барилгын яамнаас ганцхан бараа материалын үнэ л төсөвт нөлөөлж байна гэж үзсэн. Гэтэл цалин, материал, тээвэр, механизмын зардал гээд бүгдийг нь шинэчлэж, магадлал хийж өгөхгүй бол бидний бодит алдагдал бүрэн утгаараа гарахгүйгээс гадна цаашид ажиллах хөрөнгийн эх үүсвэр дутагдах тул үүнийг шийдэж өгөөчээ хэмээн шаардлагыг хүргүүлсэн. Уг шаардлагынхаа хариуд бодит үр дүн авахаас нааш зогсохгүй гэдгийг хэлмээр байна” гэлээ.
Барилга Хот Байгуулалтын дэд сайд Э.Золбоо шаардлагуудыг хүлээн авсанаа мэдэгдлээ. Тэрээр “Манай яамны зүгээс та бүхэнтэй санал нэг байгаа. Манай барилгын хөгжлийн төв дээр барилгын материалын үнийн өсөлт дээр магадлал хийх ажлыг 7 дугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулан, УИХ-д танилцуулж уг асуудлыг шийдүүлхээр ажиллаж байна” гэх хариуг өглөө.
С.Анужин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.154.78
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw
Хариулах