Харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн тэргүүлэгч банк буссанхүүгийн байгууллага болох “Нэткапитал ФинансКорпораци” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсанаасаахойш санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлаар салбартаа тэргүүлэгчийн байрсууриа бэхжүүлсээр ирсэн билээ. Энэхүү тууштай үйлажиллагаа, менежментийн оновчтой бодлого, нийгмийнхариуцлагатай хандлагын үр дүнд тус компани 2024 оны Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ.
Стратегийн тогтвортой өсөлт ба өргөжилт
Нэткапитал Финанс Корпораци нь 17 жилийн турштасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдгөө Улаанбаатар хотын9 дүүрэг болон 21 аймагт нийт 44 салбар нэгжтэй, 600 гаруймэргэшсэн ажилтантай үндэсний хэмжээний санхүүгийнбайгууллага болон өргөжөөд байна. Санхүүгийнхүртээмжийг бүх нийтийн түвшинд хүргэх, бүс нутгийнтэгш хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоо тууштайхэрэгжүүлсээр байна.
Шилдэг засаглал, ил тод байдлын үнэлгээ
Компанийн засаглал, үйл ажиллагааны ил тод байдлаар 2024 онд Санхүүгийн зохицуулах хорооны “Компанийнзасаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээнд 97.2%-ийнамжилт үзүүлсэн. Энэ нь Нэткапиталын Финанс Корпорацихариуцлагатай, хяналттай, шударга, ил тод удирдлагынтогтолцооны бодит илэрхийлэл юм.
Инновац, санхүүгийн шинэчлэлд манлайлагч
Нэткапитал Финанс Корпораци нь дижитал шилжилтийгстратегийн түвшинд хэрэгжүүлэн, олон улсын стандартаднийцсэн удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлжбайна. Тухайлбал,
- ISO 9001:2015 чанарын удирдлагын стандартыншаардлагыг 2021 оноос,
- ISO/IEC 27001 мэдээллийн аюулгүй байдлынудирдлагын тогтолцоог 2023 оноос,
- IDCXS (International Digital Customer Experience Standard) олон улсын дижитал хэрэглэгчийн стандартыг2024 онд,
- Мөн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын олон улсынCOSO Framework-ийг 2023 онд тус тус амжилттайнэвтрүүлж, үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Эдгээр олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыгбайгууллагын бүхий л үйл ажиллагаанд үр дүнтэйгээрхэрэгжүүлж, харилцагч төвтэй, хурдтай, найдвартай, аюулгүй санхүүгийн үйлчилгээний экосистемийгбүрдүүлсэн нь Нэткапиталын олон улсын түвшиндөрсөлдөх чадамжийг бататгаж буй томоохон үзүүлэлтбилээ.
Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тогтвортой байдал
Нэткапитал Финанс Корпораци нь 17 жилийн турштогтвортой өсөлтийг хадгалан, хөрөнгө оруулагчдаа ил тод, үнэн зөв мэдээллээр хангаж, ногдол ашиг, хүүгийнөгөөжийг цаг хугацаанд нь нэг ч өдрийн хоцрогдолгүйгээртөлж ирсэн нь бидний санхүүгийн сахилга бат, хариуцлагатай үйл ажиллагааны бодит баталгаа юм.
Энэхүү итгэлцэл, тогтвортой байдлын үр дүнд:
- 2024 онд биржийн бус зах зээлээс ₮72 тэрбум төгрөгийнбонд,
- Олон улсын санхүүгийн байгууллагуудаас 9.0 саяам.долларын санхүүжилт тус тус амжилттай босгож,
- 2025 онд Монгол Улсад анх удаа жилийн 20% хүүтэй, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг (ХБҮЦ) олоннийтэд нээлттэйгээр санал болгож, анхдагч зах зээлийнарилжаагаар ₮30 тэрбум төгрөгийг 100% амжилттайтатан төвлөрүүлээд байгаа билээ.
Нийгмийн хариуцлага ба үндэсний бахархал
2024 онд “Гал эрмэлзэл, ур чадварт хөрөнгө оруул” уриандор Нэткапитал Финанс Корпораци нь:
- EURO-2024 Европын хөл бөмбөгийн аваргашалгаруулах тэмцээн
- Парис-2024 Зуны Олимпын 33-р их наадам,
- Паралимпийн 17-р наадмын шууд дамжуулалтынерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан бөгөөд Монголынбаг, тамирчдад бодит санхүүгийн дэмжлэг үзүүлсэнюм.
ТОП 100 аж ахуйн нэгжид багтсан энэхүү амжилт нь зөвхөн компанийн төдийгүй Монгол Улсын банк буссанхүүгийн салбарын хөгжил, зах зээлийн итгэлийг илтгэх бодит үнэлгээ юм. Бид цаашид ч инновац, ил тодзасаглал, тогтвортой өсөлт, нийгмийн хариуцлагыг хослуулсан монголын санхүүгийн салбарын итгэлт түншбайсаар байх болно. Эрхэм харилцагчид, үнэнч хамтрагчид, үнэтэй хамт олондоо гүн талархал илэрхийлье
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна