2025 оны 6-р сарын 22-нд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Налайх дүүргийн Тавантолгой түлш ХХК-ийн хашаан дотор хийсэн хэвлэлийн хурлын үеэр дараах мэдэгдлийг хийсэн. Тэрбээр ардаа байсан шороон даланг зааж, “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрлэлийн ТЭЗҮ-ийг гишүүн Ж.Золжаргал өөрийн төрсөн дүү Ж.Азжаргал, “Паст презент фюче” ХХК хамтарч, энэ шороон даланг хийх ТЭЗҮ-ийг хийжээ.
Энэ ТЭЗҮ-ийг 3.4 тэрбум төгрөгөөр хийж өгөөд энэ арын далан, бусад дэд бүтцээс өөр юм үлдээгүй, үр ашиггүй зүйл болжээ. Энэ арын далан болон бусад дэд бүтцэд одоогоор Тавантолгой түлш үйлдвэрээс 50 тэрбум төгрөг зарцуулагдсан байгаа юм байна. Үүнийг нь Төрийн аудитын байгууллага үр ашиггүй төсөл болсон гэж дүгнэлт гаргаад акт тавьсан. Энэ мөнгөө энэ хүмүүс аль хэдийн авчихжээ. Төв аймгийн Сэргэлэн суман дахь салбар дансаар урьдчилгаа төлбөр 1 тэрбум 740 сая төгрөгийг аваад аль хэдийн салхинд хийсгээд дуусгачихаж. Ингээд 50 тэрбум дээр 1.7 тэрбум нийлээд үндсэндээ 52 тэрбум төгрөг юу ч хийгдэлгүй салхинд хийссэн гэсэн аймшигтай мэдээллийг би та бүхэнтэй хуваалцаж байна”
гэж мэдэгдсэн. Бид дараах баримтыг бүрдүүлж түүний мэдэгдлийг нягтлан шалгав:
Баримт: Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрлэлийн ТЭЗҮ буюу одоогийн УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын зөвлөхөөр ажилласан төсөл нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн төсөл.
Өөрөөр хэлбэл, энэ нь шахмал түлш үйлдвэрлэгч “Тавантолгой түлш” компани болон тус компанийн хашаан дахь шороон далантай огт хамаагүй байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах инженерүүдийн багт Ж.Золжаргал орж ажиллажээ.
“Тавантолгой түлш” ХХК “Эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах” тендерийг 2022 оны 8 дугаар сарын 23-нд зарлаж, тендер шалгаруулалтын ЭТТ/202201023 дугаар бүхий “Зөвлөхийн тендерийн урилга”-ыг
Уг зөвлөх үйлчилгээний төсөвт өртөг нь 200 сая төгрөг байхаар захиалагч талаас зарласан байна. Тендерт шалгарсан “Кэй минералс солюшн” ХХК 196,000,000 төгрөгт багтаан ажил гүйцэтгэхээр төсөвлөжээ. Ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэн акт үйлдсэн байна.
Уг ТЭЗҮ-ийг хийсэн байгууллага нь “Паст презент фюче” ХХК биш, харин “Кэй Минералс Солюшн” ХХК хийжээ.
Эх сурвалж-Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем:
“Тавантолгой түлш” ХХК-аас олон нийтэд нээлттэй мэдээлсэн “Эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг”-т тодорхойлсон ажлын даалгавраас харахад, зөвлөх үйлчилгээний ажлын үр дүн нь “… цаашид туршилтын үйлдвэрийг байгуулах талаар гадаадын байгууллагуудтай хамтарч ажиллах, хэлэлцээр өрнүүлэх техникийн суурь мэдээлэл болно” гэж заажээ.
Мөн:
Дээрх ажлын даалгавраас харахад “Кэй минералс солюшн” ХХК-ийн боловсруулсан ТЭЗҮ нь Х.Нямбаатарын мэдэгдсэн шахмал түлшний үйлдвэрийн шороон далан, дэд бүтэцтэй хамааралгүй нь нотлогдож байна.
Эх сурвалж-Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем:
https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1657040558251
“Кэй минералс солюшн” ХХК боловсруулсан ТЭЗҮ-ийн баримт бичиг буюу дээрх ажлын даалгаварт заасан ажлыг Эрдэнэс Тавантолгой ХК-д 2024 оны 01 сарын 31-нд хүлээлгэн өгснөөр ажлын даалгавраа дуусгасан байна. Энэ ТЭЗҮ нь Тавантолгой Түлш ХХК-тай холбоогүй, ямар нэгэн гэрээ байгуулагүй ажээ.
Эх сурвалж: Актыг хавсаргав.
Харин шороон далан овоолгын ажлын тухайд Эрдэнэс Тавантолгой ХК-аас нүүрс худалдан авагч “Inner Mongolia Kunyu Enterprise Consulting” нь нүүрс баяжуулах үйлдвэр барих ажлыг хийж байгаад зогссоноос үлдсэн ажил аж.
Тиймээс дээрх нь ХУДАЛ мэдээлэл болно.
Үндэсний аудитын газрын 2023 болон 2024 оны дүгнэлтэд “Эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ” дээр тусгайлан холбогдуулж дүгнэлт гаргасан гэх баримт байхгүй байна. Харин шахмал түлш үйлдвэрлэгч Таван толгой түлш ХХК-ийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтад хийсэн Үндэсний аудитын дүгнэлтээс харж болно.
Иймд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хоёр өөр компани, хоёр өөр тендерийн мэдээллийг хольж, олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН худал мэдээлэл түгээсэн байна.
Эх сурвалж:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.117.32.2
Нүүрс байтугай Энтхэгүүд хуучин дугуйнаас тос гаргаж авч байгаа бичлэг байх юм бн.
Хариулах66.181.182.70
Хуулийн байгууллагад өгч шийдвэрлүүл.
Хариулах