Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэгвэл тэрбээр эл асуудалтай холбогдуулан өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ.
Тэрбээр, “Хууль зөрчиж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаа, нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх гэсэн залуучуудыг “ХАРЛУУЛАХ” мэдээ их явж байна. Нийслэл Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгууд дээр өргөдөл гомдол иргэдээс их ирдэг. Хот байгуулалт, хотын стандартын газрын үйл ажиллагааг хууль эрх зүйн байгууллагуудаар хянан шийддэг тохиолдол их байдаг. Зарим аж ахуй нэгж, иргэн ямар ч зөвшөөрөлгүй барилга барьж, дуртай газраа хашаалж байна. Тэдний дунд томоохон нэртэй компаниуд ч бий. Эдгээр зөрчлүүдийг арилгаад л явж байна. Зөрчилтэй ААН-ээс ч зарим үед харлуулж, зураг бичлэгийн доор элдэвлэж л байдаг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг гүтгэж, яг ижилхэн үг үсэгтэй мэдээг зориуд тараахыг тэвчихгүй ээ.
Миний бие ажил авснаас хойш хууль, дүрэм журамд нийцүүлэн ёс зүйтэй ажиллаж байна. Үнэн мөнийг хуулийн байгууллага тогтоох биз ээ. Тиймээс ийм худал мэдээлэл түгээхээ зогсоохыг хүсье” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна