Олимпын аварга Э.Бадар-Ууган “Олимпын гараа” тэмцээний бяцхан тамирчдад гарын бэлэг гардууллаа

Х.Есү
6 цаг 20 минутын өмнө

“Боксын спортод өөрийг нь хөтөлсөн, анхны медалиа хүртсэн тэмцээн” хэмээн хүндэтгэлтэй ханддаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын аварга Э.Бадар-Ууган Олимпын гараа тэмцээнд жил бүр ач холбогдол өгч, тэмцээнд оролцож буй бүх тамирчин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулдаг уламжлалтай билээ. 

Энэ жилийн хувьд 517 хүүхдэд олимпын аварга маань тусгайлан бэлдсэн гарын бэлгээ хүргэжээ.

Тэмцээнд оролцож буй хүүхдүүдийн хувьд энэхүү тэмцээн тэдний спортын анхны алхам төдийгүй ирээдүйн амжилтын суурь болсон онцгой мөч байдаг. 

Тиймээс ч Олимпын аваргын энэхүү дэмжлэг нь зөвхөн бэлэг төдий бус ирээдүйн тамирчдын сэтгэл зүйг бэлтгэх, спортоор хичээллэх хүсэл, тэмүүллийг бадраах үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болдог нь дамжиггүй. Дашрамд дурдахад Монголын үе үеийн шилдэг боксчдыг төрүүлсэн өсвөрийн тамирчдын "Олимпын гараа" тэмцээн 2025 оны 7 сарын 1-c 5-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдаж байгаа юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна