Насан хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

С.Гандэлгэр
5 цаг 34 минутын өмнө

Насан хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, иргэн О.П, Б.Э нар нь бүлэглэн, насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж, ашиг олох зорилгоор тэдний орон гэрээсээ дайжсан, хонох газаргүй, санхүүгийн боломжгүй байдлыг нь далимдуулан орон байраар хангаж, цахим орчинд “санхүү авна” гэсэн утга бүхий зар байршуулж, биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 4 /Хүчиндэх/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр 2.1, 2.2 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн талаар УЕПГ-аас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна