Европт их халалт үргэлжилж, улс орнууд онц байдал зарлаж байна

Zuv.mn
6 цаг 5 минутын өмнө

Хөгшин тивийн ихэнх хэсэгт өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цаг агаар огцом халж, нэг бус улс онц байдал зарлахад хүрчээ.
Испанийн Цаг уурын байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагт Уэльва мужийн Эль Гранадо хотод +46 градус хүрч халсан нь агаарын температурыг тэмдэглэж эхэлснээс хойших долдугаар сарын хамгийн халуун өдөр болсон байна. Өмнөх дээд үзүүлэлт 1965 онд Севильяд тэмдэглэгдэж байжээ.
Испаниас гадна Португал, Итали, Хорватын эрх баригчид зарим бүс нутагтаа аюулын улаан түвшин тогтоосон бол Франции, Австри, Бельги, Унгар, Серб, Словен, Швейцарь зэргэг улсууд анхааруулга гаргасан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна