Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн төвийг 23 тэрбум төгрөгөөр барина

Х.Есү
10 цаг 12 минутын өмнө

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар асран хамгаалагчгүй, хүнд хэлбэрийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн газрыг 2025-2027 онд барьж ашиглалтад оруулах юм.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Си Эйч Би Жи констракшн” ХХК шалгараад ажилдаа орсон байна.

Тус асрамжийн газар нь 300 хүүхдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд “Өнөр бүл” хүүхдийн төвийн харьяанд ажиллана.

Асрамжийн газрын барилгын ажлын нийт төсөвт өртөг нь 23,9 тэрбум төгрөг, үүнээс 2025 онд 5,9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна