Өнөөдөр өглөө Ардчилсан намын гишүүд СЕХ-нд шаардлага хүргүүлэн жагслаа. Тус жагсаалын үеэр АН-ын зүгээс тавьсан шаардлага нь:
"СЕХ нь аймгуудын сонгуулийн хороодын үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсанаар 2022 оны орон нутгийн ээлжит бус сонгуулийг будлиантиулж, маргаан гаргах үндсэн нөхцөл бий болсон гэж үзэж байна. Иймд 2022 оны аймаг, нийслэл дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль явагдахгүй байх нөхцөл үүсэхэд хүргэсэн гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг хүсэж байна.
СЕХ-ны аймаг, нийслэл дүүргийн нутаг дэвсгэрт ажилладаг бүх хүмүүс нь төрийн албан хаагчид байдаг. Төрийн албан хаагчид иргэдийн татварын мөнгөөр цалинждаг. Тэгтэл өнөөдөр хэн нэгэн даргад тал засаж, СЕХ хууль бусаар будлиантиулж сонгуулийг явуулах гэж байна. Тийм учраас энэ хууль бус үйлдлээ таслан зогсоохыг АН-ын зүгээс уриалж байна" хэмээжээ.
Мөн өөр нэг зүйлийг дурьдсан нь:
"Яагаад энэ асуудал монголын ард түмний анхаарлыг өөртөө татаад байна вэ гэвэл, энэ сонгууль ардчилсан зарчмаар явагдах ёстой. Тэгэхэд тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулийг зохион байгуулах ёстой СЕХ нь ажлаа хийхгүй гэж бүрэн бүрэлдэхүүнээрээ орхиод явж байгаа нь төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах ажиллагааны нэг хэлбэр болж байгаа юм" гэж үзсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.78.69
Ардчиллын замаар 30 жил явлаа Бүр улам дампуураад байх юм Байгалийн баялагаа хэдхэн гэр бүл эзэмших юм Ард олон ядуурч дууслаа Хулгай Авилгал дийлдэшгүй Өвчин тахалд баригдоаа Өр зээлэндээ баригдлаа 1992 оны үндсэн хууль бол Монголыг төргүй улс болгосон бна Одоо өөрчлөхгүй бол цааш явах гарц алга даа
Хариулах213.87.155.250
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw
Хариулах64.119.24.201
Эрдэнэ, Элбэгдорж Батүүл, Сосорбарам нар АН-ын толгойд байгаа цагт АН өөдлөхөөсөө өнгөрсөн, МАН-ын Тоглоом болоод л дуусна,
Хариулах