УИХ-ын гишүүн Н.Ганибалын орлого 2020 оныхоос ДӨРӨВ ДАХИН өсөж, 384.2 сая болжээ

С.Гандэлгэр
2022/07/02

УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн гаргасан байна. 

Тэгвэл Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Ганибалын хөрөнгө орлогын мэдүүлэгт анхаарал татах зүйл байгаа нь түүний орлого дөрөв дахин өссөн байна. Тухайлбал 2020 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 89.5 сая гэж байсан бол 2021 онд 384.2 сая хэмээн мэдүүлжээ. 

Түүний гэр бүлийн нийт орлого 2020 онд 76.2 сая байсан бол 2021 онд 74.9 сая болж буурсан үзүүлэлттэй байна. 

Үл хөдлөх хөрөнгийн хувьд 2020 онд зургаан нийтийн орон сууцтай байсан бол 2021 онд дөрөв гэж мэдүүлжээ. Гэсэн хэдий ч орлого нь өссөнтэй харьцуулахад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь төдийлөн буураагүй бөгөөд 2020 онд 696.7 сая байсан бол 622.7 сая болж, 70 гаруй саяар буурсан байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.147.162
    2022/07/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах