Барилга, хот байгуулалтын яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй барилгын төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:
“УИХ-аас 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын 2022 оны төсвийн баталсантай холбогдуулаад Засгийн газарт хоёр чиглэлээр үүрэг өгөгдсөн.
Нэгдүгээрт, үнийн өсөлттэй холбоотой үнийн индексийг батлах, хоёрдугаарт, урьд нь батлагдсан төсөл арга хэмжээний төсөлт өртгийн өөрчлөлтийг тооцож, танилцуулах чиглэл өгөгдсөн. Энэ дагуу БХБЯ 2022 оны долдугаар сарын 1-ний дотор тооцож, танилцуулахаар ажилласан.
Энэ хугацаанд 1,122 төсөл, арга хэмжээ жагсаагдаж бидэнд ирсэн. Эдгээрийг шүүж үзээд 800 гаруйг нь гарцаагүй магадлах, барилгын материалын үнийн өсөлтийг тооцох шаардлагатай гэж үзсэн.
Ингээд 534 төсөл, арга хэмжээг магадлаад 2023 оны төсөвт нийт 274.3 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Үүнийг Засгийн газар дэмжээд УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулах чиглэл өгсөн.
Энэ сарын дөрөвний өдөр Төсвийн байнгын хороонд уг саналыг танилцуулсан. Байнгын хорооны гишүүд ярилцан наймдугаар сарын нэгнийг хүртэл үлдсэн төсөл арга хэмжээгээ хамруулах талаар анхаарч нэг удаа боломж олгон, эцэслэн танилцуулах чиглэл өгсөн. Үүний дагуу 371 төсөл арга хэмжээ үнийн өсөлтөө тооцуулах боломжтой.
Өнөөдрийн байдлаар хамрагдалт бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна.
Тиймээс үнийн өсөлтөө тооцуулаагүй 371 төсөл, арга хэмжээг гүйцэтгэж байгаа компаниуд наймдугаар сарын 1-ний дотор тооцуулахыг хүсэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.126
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах