"Хятад-Тайванийн асуудлаар ҮАБЗ хуралдаж тодорхой шийдвэр гаргасан" гэв

С.Гандэлгэр
Өчигдөр 17 цаг 38 минут

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр Хятад-Тайваньд үүссэн асуудал болон "Тусгаар тогтнол" хөдөлгөөний талаар сэтгүүлчийн асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариулав. 

Тэрбээр "Энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллага хуралдаж, тодорхой шийдвэрийг гаргасан. Манай улсын 460 гаруй оюутан Тайванийн хэд хэдэн хотод байгаа. Одоогоор нөхцөл байдлыг Гадаад Харилцааны Яам болон бусад холбогдох байгууллага анхааралтай ажиглаж байгаа. Монгол Улсын иргэдийг татаж авах нөхцөл үүсээгүй байна гэдэг мэдээллийг сонссон. 

Монгол Улс туурга тусгаар бүрэн эрхт, тусгаар тогтносон улс. Бүрэн эрхт улсын төв талбайд дахиад "Тусгаар тогтнол" гэдэг экстремист шинжтэй үйл ажиллагаа явуулж, цэрэгжсэн зохион байгуулалт руу шилжиж, нацист суртал ухуулга явуулж байгаа энэ үйлдлийг тагнуулын байгууллагаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул эрүүгийн хэрэг үүсгэж шалгая гэдэг байдлаар шүүх, прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч, хуулийн дагуу явагдаж байгаа гэж ойлгож байгаа. Тагнуулын байгууллагаас энэ талын нарийн мэдээллийг авах ёстой байх. Шалгагдаж байгаа хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. 
Дэлхийн аль ч ардчилсан дэглэмтэй улсад тусгаар тогтнолтой зэрэгцэж, дахин цэрэгжсэн хөдөлгөөн байгуулахыг үндсэн хууль болон бүх хуулиар хориглосон байдаг. Энэ хөдөлгөөн зургаадугаар сарын 14-нөөс эхэлсэн. Эхлээд Монгол үндэсний хувцастай эхэлсэн. Сүүлдээ цэргийн зохион байгуулалт, цэргийн дүрэм, цол хэргэм... цаашлаад Үндсэн хууль болон эрүүгийн хуулийн холбогдох заалтуудад харшлах үйлдлүүдийг удаа дараа гаргасан учраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож байна" гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.72
    15 цагийн өмнө

    ....Тусгаар тогтносон МУлс дотор...Тусгаар Тогтносон хөдөлгөөн Халуун Цуст Монголчууд ч Гэх шиг Юу бэ.....Бид Хүйтэн Цустай юм уу....Буудна ч гэх шиг....Самрана ч гэх шиг юу бэ...Тэр эмэгтэй...Л

    Хариулах
  • 213.87.135.123
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.26.77
    Өчигдөр

    2 өөр агуулгатай мэдээ холиод чаацан байх юм.

    Хариулах