Австрали, Шинэ Зеландад аялан тоглолт хийж буй “The HU” хамтлагийн гишүүдтэй Элчин сайд Д.Даваасүрэн наймдугаар сарын 7-нд Сидней хотын тоглолтын үеэр уулзаж, Монголын соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчилж байгаад талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ.
Австрали дахь монголчууд болон австралийн шүтэн бишрэгчдэдээ гайхалтай тоглолт толилуулж, үзэгчдийг байлдан дагуулсан Монгол Улсын Соёлын элч “The HU” хамтлаг Австралийн Мелбурн, Брисбэн, Аделэйд, Сидней хотуудад тоглолтоо хийсэн бөгөөд Шинэ Зеландын Окланд хотод наймдугаар сарын 11-нд тоглоно.
Т.Тэргэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.23.200
монголчууд л үзэж байгаа биз дээ
Хариулах213.87.156.180
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах