Хойд Солонгос Ковид-19 цар тахлыг ялснаа зарлаж, Өмнөд Солонгосыг буруутгав...

С.Гандэлгэр
2022/08/11

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ковид 19 цар тахалтай хийсэн тэмцэлдээ ялалт байгуулсан гэдгээ зарлалаа. Улмаар улсын хэмжээнд тогтооогоод байсан бүх хязгаарлалтаа цуцалжээ

Тэрбээр эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэж, “Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг 74-хөн хүн нас барсан хохиролтой давж туулсан нь гайхамшигтай амжилт, дэлхий дахин гайхамшиг гэж хүлээн зөвшөөрнө” хэмээн хэлсэн байна.

Энэ үеэр охин дүү Ким Е Жон нь БНСУ-аас орж ирж буй суртал ухуулгын хуудаснаас цар тахал үүдэлтэй хэмээн БНСУ-г буруутгаж, эрх баригчдыг нь хөнөөнө гэж заналхийлсэн талаар бид өглөө мэдээлсэн билээ.

Хоёр Солонгос хоорондын харилцааг зохицуулдаг Өмнөд Солонгосын нэгдлийн яамнаас БНАСАУ-ын гаргасан мэдэгдэлд Хойд Солонгосын "маш үл хүндэтгэсэн, заналхийлсэн тайлбар"-д гүн харамсаж буйгаа илэрхийлсэн хариу мэдэгдэл гаргажээ. 

БНАСАУ-ын төрийн телевизээр Ким Е Жон ахынхаа халуурлын талаар ярьж байх үеэр олон мянган иргэдийн уйлж байгааг харуулсан бөгөөд  "вирусыг төдийгүй (Өмнөд Солонгосын) эрх баригчдыг устгана" гэж тангараглахад цугларсан хүмүүс алга ташиж, баяр хүргэжээ. 

Эх сурвалж: Вашингтон пост



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.7
    2022/08/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах