Өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргыг томилох тухай хууль бус үйлдэл гарсантай холбогдуулан тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдэгдэл хийлээ.
Ч.Өнөрбаяр: “Нэгдүгээрт УИХ-д АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болчихлоо гээд байгаа. О.Цогтгэрэл хууль зүйн хувьд бүлгийн дарга болохгүй байх хоёр, гурван үндэслэлийг би тайлбарлах гээд байгаа юм.
Та бүхэн санаж байгаа бол эрх баригч намтай хуйвалдаад УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орсон, тэгэхдээ бүлгийн дарга сонгохтой холбоотой заалт оруулсан. Тэр заалт нь ямар заалт байсан бэ гэхээр “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр бүлгийн нийт гишүүдийн олонхоор сонгоно гээд баталчихсан. Ардчилсан Намын нэг гишүүн оролцохгүй байхад л бүлгийн даргыг сонгож чадахгүй. Гэтэл сая О.Цогтгэрэлийг сонгосон гэсэн хуралдаанд миний ойлгож байгаагаар зургаан гишүүн л оролцсон. Тэгэхээр энэ хүмүүс өөрсдийгөө бүлгийн дарга болгох гээд хөөцөлдөж батлуулсан хуулиар нь ч тэр нийт гишүүд оролцож байгаад батладаг, дээрээс нь АН-ын шинэ дүрэм байгаа. Үндэсний бодлогын хорооноос АН-ын бүлгийн дарга сонгохтой холбоотой дүрмүүдийг шинэчилсэн. Бид нар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргатай зөвшилцөөд асуудлыг шийддэг хуультай. Нийт гишүүдээс сонгогдсон бүлгийн даргыг УИХ-ын дарга чуулганы хуралдаан дээр танилцуулснаар хууль зүйд хүчин төгөлдөр болдог. Тэгэхээр О.Цогтгэрэл гэж хүн өөрийгөө АН-ын бүлгийн дарга гэж хэлэх нь хууль зүйн үндэслэлд ямар ч боломжгүй.
Ер нь Их Хурал дахь ямар ч бүлгийн дарга огцрохгүй тийм л хуультай болчихлоо. Яагаад гэхээр нийт гишүүд гэхээр бүлгийн дарга нь өөрөө хуралдаа суухгүй байгаад байхаар бүлгийн дарга нь ерөөсөө огцордоггүй мөнхийн байдаг тийм хуулийг баталсан.
Хоёрдугаарт, АН-ын нэр барьсан зарим хүмүүс Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд орох тухай яриа яваад байна. Тийм юм байж таарахгүй ээ. Тэртээ тэргүй тэр хүмүүс үнэмлэхүй олонх болчхоод хариуцлагаа үүрэх хэрэгтэй. АН-ын нэр хаягтай зарим хүмүүс сайд хийх гээд тохироо хийгээд гүйгээд байгаа гэсэн мэдээлэл байна. Тийм юм байж таарахгүй ээ. Тэрийг бид нар хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Нэгэнт нэр хүнд нь унаж байгаа улс орныг авч явж чадахгүй байгаа Ардын Намын улс төрчид эх баригчдын өмнүүр орж үхээд яах вэ дээ гэдгийг хэлье” гэлээ.
Д.Анударь
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.6
Тийм ээ. Чиний ойлгож байгаагаар бол
Хариулах213.87.149.57
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах89.0.126.132
Ene hogiin umhiirsen tarhitai buzar bah Erdene suganii us elbegdorjiinn boovnii us bainaa
Хариулах66.181.160.32
Аа Нохой Долоо гэж...Сайд д АН аас ГУЙХ уу...Болидоо.....Юу ч хамаагүй ярьдаг Этгээд биш үү...Их горьдвоо....кккк
Хариулах66.181.168.8
юу ярьж байгаагаа мэддэг юм болуу энэ
Хариулах192.82.78.43
Энэ одоо хэзээ хаанаасгарч ирсэн новш вэ. Я мар их чалчдаг юм бэ. Үүнийг долоон уулын цаагуур далд оруулах хэрэгтэй
Хариулах103.57.92.129
АН хэзээ ч дахин гарахгүй болохоор чадалтай хүн байвал ажиллаж л байг дээ
Хариулах103.57.92.129
чамайг авч хэлэлцэх хүн байна уу
Хариулах