Парламентад ГАНЦХАН сууудалтай ХҮН нам тогтолцооны өөрчлөлтийг амжилттай урагшлуулж байна

2022/08/24

Монгол улс Ардчилсан тогтолцоог сонгосон өнгөрсөн 30 жилд тодорхой амжилтуудыг нийгэм, хүний эрхийн чиглэлд бий болгосон хэдий ч эдийн засаг, өрхийн амьжиргаа, төрийн удирдлага, засаглалын хувьд дорвитой ахиц гарахгүй явж ирлээ.

Үр дүнд нь эдийн засагт төрийн оролцоо хэт өндөр, авлига төрийн дээд, дунд, доод бүх шатанд газар авсан, нийгэм дэх орлогын харьцаа асар ялгаатай байдал үргэлжилсэн хэвээр. 

Энэ бүхний суурь асуудал тогтолцоондоо байна гэдэгтэй улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийт санал нийлдэг болсон. Тэгвэл тогтолцооны өөрчлөлтийг цаг алдалгүй, зоригтой хийх шаардлагатайг уриалж, тогтолцооны өөрчлөлтийг ‘Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт’ замаар хийхээр УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд манлайлж, тууштай урагшилж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнгөрсөн хугацаанд “Өөрчил, ҮГҮЙ бол тар” тогтолцооны өөрчлөлт хийхийг шаардсан жагсаал, үргэлжлүүлээд иргэд, олон нийтэд ҮХНӨ хийх 5 үндэслэлээ танилцуулж 180,000 орчим иргэний дэмжлэг, гарын үсгийг цуглуулсан. 
       Цаашлаад “Үндсээн хуулийн цэц”-д Монгол улсын иргэнийхээ хувиар ХОЁР ч удаагийн гомдол гаргаж үр дүнд хүрээд буй. Тодруулбал сонгогчийн санал гээгддэг буюу нийт сонгогчдын ердөө 35%-45% дэмжлэг авсан нэр дэвшигч УИХ-ын гишүүн, төлөөлөгч болдог үлдсэн 60%-70% сонгогчдын санал ҮХДЭГ сонгуулийн мажоритар тогтолцоог халж нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангадаг хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог сонгуулийн хуулинд оруулах боломжийг “Үндсэн хуулийн цэц”-д маргаан гаргаж ялалт байгуулснаар бий болгосон.

     Энэ удаад олон нийтэд давхар дээл нэрээр тогтсон УИХ-ын гишүүн сайдын албыг хавсрах боломжтой болохыг “Үндсэн хуулийн цэц”-д маргаан үүсгэн шийдвэрлэсэн. Ингэхдээ Монгол улсын парламент 76 гишүүнтэй, нэг гишүүний ачаалал хэт их, давжаа парламенттай өнөө үед тохиромжгүй тул парламентын гишүүдийн тоог нэмэх замаар парламентын тогтолцоог бэхжүүлэх, цаашлаад засаглалын хуваарилалтыг зөв гольдролд оруулах үр дүнд хүрлээ. 

      ХҮН нам парламентад ердөө 1 суудалтай ч Монгол улсын дараагийн 30 жилийн нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжлийг тодорхойлох тогтолцооны суурь шинэчлэл хийх ажлыг амжилттай манлайлж, дорвитой үр дүнг бий болгосоор байна.

Тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагууд
• Хойд хөрш дайнтай, урд хөрш худалдааны дайнтай
• Хил гаалийн нөхцөл маш хүнд
• Иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордсоор
• Авлига улам гаарсан
• Засаглалын хямрал гүнзгийрсэн



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.107
    2022/08/25

    Ганц дайчин ганцаардахгүй

    Хариулах
  • 103.57.92.129
    2022/08/25

    зөв намд итгэл хүлээлгэнэ сонгуульд чадвартай мэргэжилтэй боловсролтой ёс зүйтэй залуусаа гаргаарай бид дэмжинэ

    Хариулах
  • 103.161.242.180
    2022/08/25

    Бүгд л өөрчлөлт хийнэ, шинэчлэнэ гэж сонгогддог хэрнээ яг өөрчлөөд эхлэнгүүт чадах ядахаараа гацаадаг юм байна

    Хариулах
  • 202.126.88.157
    2022/08/25

    Баяр хүргэе. Монголын төрд хэрэгтэй шинэчлэл шүү.

    Хариулах
  • 103.57.93.105
    2022/08/25

    Нийгмийн дэвшил шүү.Хуучинтайгаа зууралддаг авилга албан тушаалын хэнээтэй хэдэн солиотой юмнуудын эрин үе дуусах болтугай.Дэмжиж байна ..Сайн мууг нь ч мэдэхгүй байж хүнийг халтар хултараар нь доромжилдог гаж нөхдүүд далд ор.

    Хариулах
  • 213.87.149.57
    2022/08/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт ---www.Hot24.pw

    Хариулах
  • 103.161.242.147
    2022/08/24

    Зөв

    Хариулах
  • 103.57.95.26
    2022/08/24

    Хуйвалдаангүй ийм юм хийж чадахгүй шдээ,

    Хариулах
  • 167.71.227.147
    2022/08/24

    МАН-ын утсан хүүхэлдэй, халтар, хүүхэн яриатай бакистан

    Хариулах
  • 103.57.92.164
    2022/08/24

    Demjij bn XYH

    Хариулах