Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт, үр дүн

2022/08/29

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Засгийн газрын 2016 оны 320 дугаар тогтоолд заасны дагуу 2016-2020 онд бодлогын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөгүй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хоёр жил тутам батлан хэрэгжүүлсэн байна.

2016-2020 онд 15-аас дээш насны хөдөлмөр эрхэлж байсан иргэдийн тоо:

  • 2016 онд нийт хүн ам 3,119.9 мянга, хөдөлмөр эрхэлж байсан иргэд 1,275.7
  • 2017 онд нийт хүн ам 3,177.9 мянга, хөдөлмөр эрхэлж байсан иргэд 1,357.4
  • 2018 онд нийт хүн ам 3,238.5 мянга, хөдөлмөр эрхэлж байсан иргэд 1,358.6
  • 2019 онд нийт хүн ам 3,296.9 мянга, хөдөлмөр эрхэлж байсан иргэд 1,273.9
  • 2020 онд нийт хүн ам 3,357.5 мянга, хөдөлмөр эрхэлж байсан иргэд 1,250.6

Харин 2021 оны хувьд нийт хүн ам 3,409.9 мянга болсон. Үүнээс 1,226.5 мянган иргэд хөдөлмөр эрхэлж байна.

2016-2020 оны ажилгүйдлийн түвшин /хувиар/:

  • 2016 онд 10%
  • 2017 онд 8.8%
  • 2018 онд 7.8%
  • 2019 онд 10%
  • 2020 онд 7%

Харин 2021 онд 8.1%-ийн ажилгүйдлийн түвшинтэй байна.

2018-2021 оны хөтөлбөрийн санхүүжилт:

2018 онд нийт 65.3 тэрбум төгрөг батлуулснаас 50.8 тэрбум төгрөгийг зарцуулж, 14.5 тэрбум төгрөг үлдсэн.

  • 2019 онд нийт 94.5 тэрбум төгрөг
  • 2020 онд нийт 170.2 тэрбум төгрөг
  • 2021 онд нийт 179.3 тэрбум төгрөг болгон өсгөж батлуулсан.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээ:

2016-2021 онд 532,457 иргэн хамруулж 373,789.9 сая төгрөгийг хуваарилсан. Нэг хүнд зарцуулсан хөрөнгө 2016-2019 онд 0.5-1.4 сая төгрөг болж өссөн бол ковид-19  цар тахлын нөлөөгөөр 2020-2021 онд 0.2 сая төгрөг болон буурчээ.

  • Хөдөлмөр эрхлэлтийн салбарт хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтийг хэмжих, үнэлгээ, үр нөлөөг тооцох хяналтын нэгдсэн тогтолцоо хангалтгүй байна.
  • Үйлчилгээнд хамрагдсан нийт иргэнээс хэдэн хүн ажлын байртай болсон, сургалт, хөтөлбөр ямар үр дүнд хүрсэн, цаашид хэрхэн сайжруулж, боловсронгуй болгох талаар судалгаа, тооцоо, тайлан мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гаргаагүй тул уг арга хэмжээний бодит үр нөлөөг дүгнэх боломжгүй байна.
  • Төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, мөрөөр тавих хяналт  сул,  эргэн  төлөлт  хангалтгүй, хугацаа хэтэрсэн авлагын дүн жилээс жилд өсөж 12.7 тэрбум төгрөгт хүрсэн нь  салбарын  үйл  ажиллагаанд  тавих  дотоод  хяналт  муу  байна.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар /тайлан 2022 он/, 1212.mn




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.120
    2022/08/30

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах