Монгол Улсын хилийн зурваст буюу Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг дэвсгэрт 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хууль зөрчин Монгол болон гадаад улсын иргэд хадлан хадах үйл ажиллагаа эрхэлж байгаа талаар олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан мэдээллийг нягтлах зорилгоор албаны шалгалтыг шуурхай зохион байгуулахыг Хил Хамгаалах Ерөнхий газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаас үүрэг болгосон.
Шалгалтаар баримт бичгийн шаардлага хангаагүй, бүрдэл дутуу материалыг үндэслэн аж ахуйн нэгжид хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон тул зөвшөөрлийг хүчингүй болгож, хууль бусаар нэвтэрсэн этгээдүүдийг хилийн зурвасаас албадан гаргуулах арга хэмжээг авч, хилийн бүсийг чөлөөллөө.
Мөн хариуцлага алдсан Хил Хамгаалах Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөв.
Цаашид албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал олгох, авлига, хээл хахууль болон ёс зүйн зөрчил гаргасан, иргэдэд тэгш бус үйлчилсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох чиглэлийг ХХЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүнд өгч, үүрэг болгов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.28
Ард иргэд олон нийтийн мэдээллээр асуудал болгоогүй бол удирдлага нь юу ч мэдэхгүй байх байжээ.
Хариулах202.55.188.113
Гоймоо юм хийдэг гинерал бн даа. Тэрний оронд Монгол аж ахуйн нэгжээ оруулахгүй.
Хариулах66.181.182.203
Цолыг нь хураахгүй юмуу? Наад хүн чинь хил хамгаалах ёстой юмуу? Хилийнхээ газар нутгаар мөнгө олох ёстой юмуу? Мөнгө өгвөл хилийн шонгооч зарах хулгайч юм бишүү!??
Хариулах59.153.115.85
Тиим ба цол хураа
59.153.86.32
...АЖИЛДАА ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДААД БХААР ЯАЛТАЙ БИЛЭЭ...ОРЖ ИРСЭН ТЭД ӨВС АВАХ БИШ...ҮНДЭСТЭЙГЭЭР НЬ ХӨРСИЙГ ХИВС МЭТ ХУУЛИАД АЧЧИХДАГ НЬ ДААНЧ ТООГҮЙ СУВДАГ НӨХӨД БХ НЬ ГУТАМШИГТАЙ...ДЭНДҮҮ ӨЛӨН НОХОД ЮМ БИЛЭЭ..ТЭНГЭР МИНЬ...ЗӨВ 2
Хариулах