Хан-уул дүүргийн Оргил супермаркетын зүүн зам дээр зам тээврийн осол гарчээ.
Энэхүү ослын талаар бид Тээврийн цагдаагийн газраас тодруулахад, " Оргил супермаркетын зүүн зам дээр зам тээврийн осол гарсан. Дөнгөж сая ослын газар хэмжилт хийгээд дуусаж байна.
Үүний дараагаар мэдээллээ нэгтгээд дэлгэрэнгүй мэдээлэл өгье" гэлээ.
Цахим орчинд цацагдсан зураг дээр харагдаж байгаачлан иргэнийг цагаан даавуугаар бүтээжээ.
Нэмэлт мэдээлэл:
"Шалгалтын явцад урьдчилсан байдлаар Mеrsedes Benz маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь KTM маркийн мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч 41 настай эрэгтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэж цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.235
Утсаар ярьж, анхаарлаа сарьнуулсан 07-07 дугаартай БЕНЗНЫ жолооч л буруутай. ИХ баян хүн байх хэрэг хийчихээд цагдаад ч ойртдоггүй.
Хариулах