Д.Нямсамбуу: Бөх хүн барилдана, барилдмаар байгаа бол хаана ч барилдана хүний өөрийн л дур

Х.Есү
6 цаг 41 минутын өмнө

Өчигдөр Өндөр гэгээний Даншиг наадамд Улсын арслан Э.Батмагнай түрүүлсэн. Наадамчин олон түүнийг үргэлжлүүлэн Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадамд зодоглоно гэлцэж буй. 

Үүнтэй холбоотойгоор цахим орчинд Э.Батмагнайг гурван том наадамд дарааллан оролцоод хэрэггүй гэх сэтгэгдлүүд хөвөрсөөр байна. Тэгвэл Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу ийнхүү хэлжээ. 

Тэрбээр, "Э.Батмагнай одоо болно Увсад барилдаад хэрэггүй, эсвэл яадаг яадаг морь хүн 3-н наадамд түрүүлэх цээртэй ч гэнэ үү.

Уйддаг юм уу яадаг юм хүн айлгах заншил шинээр зохиогоод.

Дуучин хүн дуулна, бөх хүн барилдана, барилдмаар байгаа бол хаанаа барилдана хүний өөрийн л дур. Хүний залуу нас богино, спортын нас бүүр ч богино. Тэр наадамд очоод түрүүлэх магадлал тийм өндөр ч биш.

Хар цагаан хэл ам гэнэ, улсад түрүүлэхэд нь ч тэр, сая түрүүлэхэд ч тэр, аль аль нь байж л байгаа, байх ч болно. Магтаал муушаалын аль алиныг бага сонсох арга бол огт барилдахгүй л байх юм, энэ тохиолдолд.

Шунал бага байхыг яривал бөх хүн барилдахыг хүсэх хүслээс бай шагналд нь шунах сэтгэл нь илүү байна гэж яаж мэдээд байна. Мөн үнэндээ бид хэн нэгнээс бага шунахыг шаардах ямар эрхтэй юм?

Шударга л барилдаж байвал аль наадамд зодоглоно тэр бөхийн эрх дээ" гэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.129.178
    2 цагийн өмнө

    Бат-Өлзий мангар хаяснаа мэдээгүй.

    Хариулах
  • 43.228.129.178
    2 цагийн өмнө

    Бат-Өлзийд унасан шүү. Өвөрхангайд бөхийн шүүгчээр ажилласан нөхдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй.

    Хариулах