ХААН Банкны данс хоорондын гүйлгээг IBAN дансны дугаараар хийнэ

Х.Есү
10 цаг 26 минутын өмнө

2025 оны 8-р сарын 4-ний өдрөөс эхлэн ХААН Банкны данс хоорондын гүйлгээг IBAN дансны дугаараар хийх болсон тухай урьдчилан мэдээлж байна.

Өөрөөр хэлбэл та ХААН Банкны данснаасаа ХААН Банкны данс руу шилжүүлэг хийх үед 20 орон бүхий IBAN дансны дугаараа ашиглана гэсэн үг юм. Иймд харилцагч та 8-р сарын 4-ний өдрөөс өмнө Khan Bank аппликэйшн руугаа хандан өөрийн IBAN дансны дугаараа тогтоож аваарай. Энэхүү өөрчлөлт нь зохицуулагч байгууллагын шаардлага болон Үндэсний төлбөрийн системийн стратегийн хүрээнд бүх арилжааны банкуудад хийгдэж буй ажил юм. 

Харин банк хоорондын гүйлгээнд өнгөрсөн 4-р сараас эхлэн IBAN дансны дугаарлалт нь үе шаттай нэвтэрсэн бөгөөд харилцагчид аль хэдийн хэрэглэж дадаад байна. 

IBAN гэж юу вэ?

IBAN (International Bank Account Number) нь 20 орон бүхий олон улсын ISO 13616-1, 2 стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн дансны дугаарлалт юм. Энэ нь банк хоорондын гүйлгээний нэгдсэн кодчилолтой систем бөгөөд хүлээн авагчийн улс, банкны дугаарыг агуулдаг.

                                               Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна