IEM Cologne 2025: "The Mongolz"-ын залуус өнөөдөр "Natus Vincere" багтай тоглоно

Zuv.mn
16 цаг 16 минутын өмнө

Германд болж буй "IEM Cologne 2025" CS2 тэмцээний плей офф буюу хасагдах шатны тоглолтууд өнөөдөр "The MongolZ"-"Natus Vincere" багийн тоглолтоор эхэлнэ.  Тоглолт Монголын цагаар оройн 21:45 цагт 20,000 хүний багтаамжтай "LANXESS Arena"-д болох юм. 

Дараа нь Францын MOUZ Бразилийн "Furia" багтай тоглох бөгөөд ялсан багууд хагас шигшээ шатанд шалгарч, "The MongolZ"-"Natus Vincere" тоглолтын ялагч "Team Spirit"-тэй, MOUZ-"Furia" тоглолтын ялагч "Team Vitality"-тай хагас шигшээд өрсөлдөнө. 

Тэмцээний шагналын сан нэг сая ам.доллар бөгөөд аварга баг 400,000 ам.доллар хүртэнэ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна