ОХУ-ын Камчаткийн хагас аралд орших Крашенинниковын галт уул өчигдөр орой дэлбэрчээ. Галт уулын орой хэсгээс халуун лав, үнс нурам оргилж, өтгөн утаа нь далайн түвшнээс дээш 4-5 км дэгдсэн байна.
Цацагдсан үнс нурам салхины дагуу зүүн тийш буюу Номхон далай руу хийсэж буй аж. Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр, галт уул оргилох үед ойр орчимд нь аялагчдын баг явж байсан гэдэг мэдээлэл байхгүй гэнэ. Уг галт уул сүүлийн 475 жил унтаа байсны эцэст ийнхүү дэлбэрсэн нь энэ юм байна.
Камчатка орчимд сүүлийн хэд хоногт хүчтэй газар хөдлөлт, афтершок буюу газар хөдлөлийн дараах сул чичирхийллүүд үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар таван галт уул идэвхжиж, сэрэх төлөвтэй байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна