АҮЭБЯ: ОХУ-ын Засгийн газраас гаргасан шатахууны экспортын хориг манай улсад үйлчлэхгүй

Х.Есү
10 цаг 28 минутын өмнө

ОХУ-ын Засгийн газраас 2025 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний хооронд автобензиний экспортод түр хориг тавих шийдвэр гаргаснаа өнөөдөр мэдээлсэн.

Уг хориг нь зөвхөн автобензинд хамаарах бөгөөд ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээртэй улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад тус хориг үйлчлэхгүйгээр шийдэгдсэн байна.

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд 2024 оны 09 дүгээр сард байгуулсан хэлэлцээрийн дагуу манай улсад шатахуун нийлүүлэх үйл ажиллагаа тогтмол, тасралтгүй үргэлжлэх нөхцөл бүрдсэн юм.

Мөн манай улсын автобензиний хэрэглээний 75 орчим хувийг хангадаг “Роснефть” компанитай импортлогчид урт хугацааны гэрээтэй ажиллаж байна.

2025 оны 07 дугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд бензин, шатахууны нөөц болон импортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна