Дараагийн хотын даргад Я.Содбаатарыг сойж эхэлжээ

Zuv.mn
18 цаг 53 минутын өмнө

“Дулааны цахилгаан станц 3”-т гарсан ослын улмаас Улаанбаатар хотод хоёр төрлийн хүндрэл үүсээд буй. 

Тодруулбал, 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт эрчим хүчний дутагдал үүсэж, энэ өвөл Улаанбаатар хот цахилгаан, дулаантай өвөлжих эсэх нь хараахан шийдээгүй байгаа билээ. Өвөлжилтийн бэлтгэл хангагдаагүй, эдийн засгийн уналттай энэ үед МАН-ын дотор хотын даргын сунгаа эхэлсэн байна.

Ерөнхийлөгчийн фракц хотын даргад Я.Содбаатарыг зүтгүүлж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг Б.Пүрэвдагвад өгөхөөр зургаа зуржээ.

Долоодугаар сарын 25-нд болсон Өндөр гэгээний мэлмий гийсний их ойн даншгаар Өвөрхангайд энэ төрлийн уулзалтуудыг Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар хийсэн байна.

Улс төрийн тогтворгүй байдал нь Монголын өрсөлдөх чадвар төдийгүй бидний амьдралд сөргөөр нөлөөлдөг. Цаашлаад одоо хэрэгжиж байгаа томоохон төслүүд зогсох, 10-20 жил гацсан төслүүд дахиад хэдэн жил ч зогсонги байдалд байхыг таашгүй. 

Эдийн засгийн уналттай энэ үед том төслүүд хөдөлж байж эдийн засаг эргэлтэд ордог.  Үүнийг МАН-ынхан ч мэддэг.  Гэтэл энэ үед улс төрийн тогтворгүй байдлыг хүсэж байгаа нь хэнд ашигтай вэ?



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.58.12.127
    10 цагийн өмнө

    Sodbaarar gej myryi yum tetgevert garuu l taarna Mergejliin hyanaltiin darga bh daa yu hiisen yum? Salbar ni unasan… odoo hotiig tonoh ni … ulsiin ih hurald songogdoj chadaagui hun hot udurdana gej yu bdagiin!!!!

    Хариулах
  • 103.57.95.201
    12 цагийн өмнө

    нямбаатар шиг олигтой хийх хүн байхгүй дээ мууч сайн ч байж л байг

    Хариулах
  • 124.158.108.93
    14 цагийн өмнө

    Данх намын даргын тамгийг өгөхгүй зугатаад байгаа гэнэ. Ичмээр дамшиг.

    Хариулах
  • 59.153.114.141
    15 цагийн өмнө

    Нянбактерыг огцруул. Халбал таарна. Арай л удаан байлгалаа.

    Хариулах
  • 122.201.31.11
    16 цагийн өмнө

    mash zuv en3 balai komnist Bakrteiria zailuulaad shalgaya

    Хариулах
  • 202.9.41.29
    17 цагийн өмнө

    Зандан ерөнхий сайд томилогдвол хотбн дарга Нямбааг солихгүй гэж л хэлсэндээ уг нь одоо яахын болдоо

    Хариулах
    • 103.212.162.120
      15 цагийн өмнө

      жүжиг жүжиг монгол төрд залгамж чанар түй ч байхгүй хийж эхэлсэн ажлын зөв бурууг хэнч ялгахгүй гацаана

    • 14.1.81.142
      17 цагийн өмнө

      Эхлүүлсэн ажлыг нь гүйцээлгээд үр дүнг нь харах хэрэгтэй.Наад албан тушаалууд чинь Намын тоглоом болж дууслаа.