Бээжинд болсон үеийн улмаас амиа алдагсдын тоо 70 хүрлээ

Zuv.mn
17 цаг 23 минутын өмнө

БНХАУ-ын нийслэл Бээжин хот орчимд уржигдраас эхэлж орсон их хэмжээний борооны улмаас амиа алдсан хүний тоо 70 гаруйд хүрчээ. Үүнээс гадна 30 гаруй хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа аж. “Associated Press” агентлаг энэ талаар мэдээллээ.

Амиа алдсан хүмүүсийн 31 нь Бээжингийн дагуул хотод байдаг ахмадын асрах газрынхан бөгөөд нэг дор бөөнөөрөө амиа алдацгаасан байна.


Бээжин болон ойролцоох хотуудад нэг хоногийн дотор 500 миллиметр хэмжээтэй хур тунадас унасан бөгөө бороо тусралтгүй орж байгаа нь аврах, эрэн хайх ажиллагааг хүндрүүлж байгаа ажээ. Гамшигт өртсөн бүсээс нийт 80,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна