Өөжинмед эмнэлэгт зориудаар гал тавьсан нөхцөл байдал тогтоогджээ

Х.Есү
9 цаг 33 минутын өмнө

Хоёр хоногийн өмнө ХУД-т байрлах Өөжинмед үр шилжүүлэн суулгах төвд гал гарсан.

Тэгвэл урьдчилсан шалгалтын ажлаар хажуу талын барилгын ресторан байрлах давхраас удаа дараа шатамхай зүйл асааж шидсэн нь гал түймэр гарах шалтгаан болсон нөхцөл байдал тогтоогджээ.

Мөн гэрчүүдийн хэлж байгаагаар хэд хэдэн хүн оролцсон байж болзошгүй байна.

Тус байгууллагын хувьд эмнэлгийн барилгын ¼ нь галд өртөж, ус болон дулаан хангамж, агуулахын өрөө, оффисын өрөө, зарим тоног төхөөрмжүүд зэрэг нилээдгүй талбай нь бүрэн шатсан байдалтай, хохирлын хэмжээ нь хэдэн зуун саяар яригдаж байгаа юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна