2025 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн түүхэн ой, баруун бүсийн даншиг наадам Улаангом хотод ёслол төгөлдөр зохион байгуулагдаж байна. Энэ жил 21 аймгаас зөвхөн Увс аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэж буй бөгөөд уг түүхэн үйл явдлыг тохиолдуулан Шунхлай Групп болон АПУ ХК нийт 600 сая төгрөгийн ивээн тэтгэлэг үзүүллээ.
Шунхлай Групп нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжил, инновац, нийгмийн хариуцлагын зарчимд тулгуурлан ажилладаг Монголын тэргүүлэгч компаниудын нэг билээ. Тус групп нь орон нутгийн хөгжил, түүх соёлыг дэмжих чиглэлд тогтмол хөрөнгө оруулалт хийж, хамтын үнэ цэнийг бий болгохыг зорьдог.
Харин АПУ ХК нь 100 жилийн түүхтэй, Монголын ууган үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд зөвхөн бизнесийн өсөлт хөгжилд бус, нийгмийн сайн сайхан, хүний хөгжил, байгаль орчны хамгаалалд бодитой хувь нэмэр оруулж ирсэн. Тус компани нь өв соёлоо дээдэлж, үндэсний бахархлыг түгээх үйл хэрэгт идэвхтэй оролцдог.
Тус ойн хүрээнд зохион байгуулагдаж буй 512 бөхийн хүчит барилдаанд түрүүлсэн бөхийг Lexus 600 автомашин, үзүүрлэсэн бөхийг 3 өрөө орон сууцаар, их шөвгийн бөхчүүдийг 2 өрөө орон сууцаар урамшуулах юм. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн нэг аймгийн баяр төдийгүй, үндэсний өв соёл, эв нэгдлийн илэрхийлэл болж байгаагаараа онцлог юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна