Монгол Улсын үндсэн хуулийн 14.2-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэж заасан байдаг.
Гэтэл үеэс үед эрх баригчид ард иргэдээ янз бүрээр доромжилж, Үндсэн хуулиа зөрчдөг жишиг тогтжээ. Ганц сайд дарга гэлтгүй иргэдийн төлөө ажиллах ёстой төрийн алба хаагчид нь хүртэл иргэдээ дорд үзэж, өндөр суудал дээрээс доромжилдог байж болзошгүй нэгэн үйл явдал боллоо.
Өчигдөр төрийн ордонд болсон "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр амьжиргааны баталгаажих төвшнөөс доош орлоготой өрхийг төрийн алба хаагч болон салбарын сайд нь "Улны айл" гэж нэрлэдэг болохыг ХНХ-ын сайд Д.Сарангэрэл хэлсэн. Дахин дахин "Улны айл" гэдэг үгийг, бахархалтайгаар хэлж буйгаас бодоход төрийн ажилд "нэвт шингэчихсэн нэршил бололтой!
ХНХ-ын сайд Д.Сарангэрэл: "Манай яамныхан бол “Улны айл” гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл үнэхээр ядуу байгаа айл өрх гэсэн үг. “Ядуу” гэдэг үгийг хэрэглэхээ больчихсон эмзэг бүлэг, зорилтот бүлэг гээд байгаа юм. Ямар миний найз зорилтот бүлгийн хүн гэлтэй нь бишдээ "ядуу" гэдгээрээ явах нь зөв байх л даа. Ямар ч байсан эхний ээлжинд манай яамныхны хэлдгээр "улны" буюу ядуурлын түвшингээс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ." гэсэн юм.
Түүнчлэн тэдгээр "УЛНЫ" айлуудаасаа нэг хүн сонгож аваад үсчний мэргэжил эзэмшүүлээд сам, сэнс, хими хийх бодис, будаг зэргийг нь авч өгнө гэв.
ХНХ-ын сайд иргэдийнхээ амьдралыг хамгийн сайн мэдэх ёстой албан тушаал.
"Ул" гэдэг нэршил МАНЖИЙН дарлалын үед ашиглагдаж байсан
"Ул" гэдэг нэр томъёог Манжийн дарлалын үед ашиглаж байсан гэдэг. Тодруулбал Боолын боол болгож, эрх ямбатнууд ордонд орохдоо улаа арчуулдаг байснаас тийм нэршил гарсан байна. Түүнээс "Улчин хүн" гэдэг нэршил гарч улчин хүний гэр бүлийг улны айл гэх болсон аж.
Сайд хүний үг хариуцлага дагуулах ёстой. Хүний цаад хандлага нь хэрэглэж буй үгээс нь цухалздаг. Ард түмнээс сонгогдож гарч ирчхээд ард иргэдээ улны айл хэмээн доромжлох нь өөрөө ёс зүйгүй үйлдэл. Бүр хариуцлага тооцож, огцруулах хэмжээний асуудал.
Энэ талаар ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр: ХНХ-ын дэд сайд, сайд байхдаа "Улны айл" гэж сонсож байгаагүй шүү! 50 саяыг 50 төгрөг мэт, зайсангийн хаягдал бродюраар гэр хорооллыг гоёно гэж ярьдаг дарга нар мөнгөний мэдрэмжгүй бөгөөд нийгмийг кастын системтэй хардаг болоо юу даа! Нийгэм үргэлж ингэж нулимуулаад байхгүй дээ ! гэсэн юм.
Ямартай ч УЛНЫ айл гэх нэршил саяхнаас гарсан бололтой. Яамныхан нь ингэж ярьдаг болсон бөгөөд шинээр томилогдсон сайд нь бахархалтай нь аргагүй индер дээрээс "Улны айл" хэмээн ард түмнээ доромжилсонд ард нийтээрээ дургүйцэж, цахим сүлжээгээр эсэргүүцлээ илэрхийлж байна.
Д.Сарангэрэл нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч, огцрох уу ?
Иргэдээ төлөөлж УИХ-д гурван удаа сонгогдож гурван удаа сайдаар ажилласан Д.Сарангэрэл хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж, нийгмийн эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой боллоо.
Үүнтэй яг ижил байдлаар нэгэн эрхэм ажлаасаа чөлөөлөгдсөн нь МОХС-ийн захирал Ж.Соронзон. Тэрбээр хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ нэгэн сэтгүүлчийг "ядуу" хэмээн доромжилсноор ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон байдаг.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2 гэдэг заалтыг зөрчсөн хэмээж байсан. Тэгвэл ард түмнээ, бүр тодруулбал амжиргааны баталгаажих төвшнөөс доош орлоготой 1500 айлыг "Улны айл" хэмээн доромжилсон Д.Сарангэрэл сайдад ч хариуцлага ярих нь тодорхой.
Хүний эрхийн мэдрэмжгүй, үндсэн хууль зөрчсөн Д.Сарангэрэл сайддаа хариуцлага тооцож чадахгүй бол уурссан иргэд Засгийн газрыг ч огцруулж мэднэ.
Улны айл гэж байгаа бол шагайны, өвдөгний бүсэлхийний айл ч гэж байж мэднэ. Харин Д.Сарангэрэл сайдын хувь хүний болон гэр бүлийн жилийн орлого нь 3 тэрбум 119 сая төгрөг бөгөөд энэ нь сайд нараасаа гадна УИХ-ын гишүүд дундаа хамгийн өндөр орлоготойд тооцогдох юм.
Улны айл гэж байгаа бол толгойн айл гэж буй. Толгой гэх нэршилд хамгийн түрүүнд орох нэгэн бол Д.Сарангэрэл сайд өөрөө юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.154
Za chavgants ogtsordgooroo ogtsorloo,,, xarin xuuramch Diplomiin asuudaldaa ES ni xariultaa ugch olon tumndee tailbar ugch tailbar ugch chadxgui bol xariutslgaa uureed ogtsrox xergtei
Хариулах213.87.160.117
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах66.181.161.34
Odoo zasgiin gazar ene deer duruuluud gyls ogtsorno harj baigaarai
Хариулах202.179.24.135
УИХ-ын гишүүнийг эргэн татах хуулийн төслийг 2019 онд өргөн барьсан, одоо болтол хэлэлцээгүй, энэ хуулийг яаралтай горимоор батлахыг шаардаж байна
Хариулах124.158.66.254
nuur am ni daliigaad tatvagnaad sogtuu ch umuu haashaa um lav eruul saruul toriin hunii amnaas iim vg gardag neeree zonoj tenegtsen balai
Хариулах124.158.66.254
Ийм эргүү тэнэг бас луйвар хийхдээ гаршсан балай авгайг толгойлж бгаа яамтай нь хамт хурдан огцоруул
Хариулах192.82.74.67
Улны гэдэг үнэхээр муухай билэг дэмбэрэлгүй үг байна
172.58.88.58
Соронзон захирал хүн доромжилсноос болж огцорсон. Энэ жишгээр Гатан ээж огцрох ёстой.
Хариулах202.131.238.150
Дурандаа л доромжилж байна шүү дээ. Доод түвшиний айл гэж болох л байх
Хариулах103.229.120.27
Сарангэрэл тэнэг юмуу, зөнөг юмуу
Хариулах98.232.33.206
Ugasaa unen shdee! Heleel biz! Saihan l huuhen ajil negtei bas neg bie unelegch ni iim yum hiij baigaa biz
Хариулах98.232.33.206
Sarangerel ogtsorwol baih ih ketsuu yum bolnoshdeee
43.242.243.108
zail
Хариулах192.82.90.179
Тэнгэрийн энэ амьтныг огцруулах хэрэгтэй. Огцортол нь бүгдээрээ тэмцэе.
Хариулах202.131.238.150
хэцүү хэцүү АРД ТҮМНИЙГ доромжилж ханадаггүй
Хариулах192.82.89.223
Эрүү толгойгоо савчсан энэ эргүү авгайд МАН өртэй юм бгаа биз,ард иргэд өргүй шүү.Хүрэлсүхээ энэ авгайгаа улс төрөөс бүр мөсөн зайлуулж өгнө үү.
Хариулах