АН-ыг С.Эрдэнэ, Х.Баттулгын аль аль нь төлөөлөхгүй хэмээн УДШ шийдвэрлэж, хүсэлтийг буцаажээ

С.Гандэлгэр
2022/09/27

АН-ын хуваагдал дахиад л үргэлжлэх нь ээ. 

Нэг талаас "АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүнээр С.Эрдэнийг бүртгэж өгнө үү", нөгөө талаас Тэргүүн дэд дарга Ө.Шижирийг АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх хүсэлт гаргасан байдаг. 

Тэгвэл өнөөдөр /2022.09.27/ Улсын дээд шүүх тус асуудлыг хэлэлцэхээр хуралдсан. Хурлын шийдвэрийн талаар УДШ-н хэвлэлийн албанаас тодруулахад  аль аль талаас ирсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй, учраас хүсэлтийг буцаасан байна. 

С.Эрдэнийг УДШ хэд хэдэн удаа буцаасан. Нөгөө тал буюу Х.Баттулга даргатай АН-аас ч гэсэн хэд хэдэн удаа хүсэлт илгээж байсан. Энэ мэт байдлаар хичнээн удаан үргэлжилсэн ч бүртгэхгүй нь нэгэн тодорхой болсон учраас дотроо нэгдэж, нэг намын даргатай болохоос өөр сонголт үлдсэнгүй. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.24.159
    2022/09/28

    Нэгдэж хурлаа хийгээд шинэ даргаа сонгоод бүртгүүлэх л үлджээ.Өат

    Хариулах
  • 213.87.160.117
    2022/09/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.57.94.214
    2022/09/27

    өөрсдөө учраа олохгүй шал онигоо

    Хариулах