Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажлыг эсэргүүцсэн дөрвөн иргэнийг торгожээ

Х.Есү
2022/10/11

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын бэлтгэл ажил үргэлжилж байна. Ажлын ерөнхий гүйцэтгэгч “Пауэр Чайна- Чэнгдү” ХХК-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцсэн асуудал үүсжээ.

Цагдаагийн байгууллагаас эл үйлдлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дөрвөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр 150 нэгжээр торгож зөрчлийн гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Мөн шалгалтын явцад Увс аймгийн Өмнөговь сумын албан тушаалтан Д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул харьяаллын дагуу Авилгатай тэмцэх газарт шилжүүлэх саналтайгаар Увс аймгийн прокурорын газарт өчигдөр хүргүүлжээ. 

Эх сурвалж: ЦЕГ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.112
    2022/10/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах