С.Амарсайхан Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрчим хүчний сайд Сухайль Аль Мазроуитэй уулзлаа

2022/10/14

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрчим хүчний сайд Сухайль Аль Мазроуитэй уулзлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын VI дээд түвшний уулзалтад оролцох үеэр Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрчим хүчний сайд Сухайль Аль Мазроуитэй уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн боломж байгааг дурдаад цаашид энэхүү салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг ургашлуулах талаар ярилцлаа.


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АНЭУ-тай худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, барилга хот байгуулалт болон бусад салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн тэрээр Монгол Улс Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлээр 1.5 сая тонн газрын тос болосвруулах хүчин чадал бүхий анхны үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж байгаа тухай мэдээллээд Монгол Улсын хувьд харьцангуй шинэ салбар учир АНЭУ-ын арвин туршлагаас суралцах зүйл их байгааг дурьдав.

Мөн Монгол Улсын малын тоо толгой 80 гаруй саяд хүрсэн бөгөөд мах бэлтгэх халал стандартыг нэвтрүүлж байгаа тул мах нийлүүлэх өргөн боломж байгааг илэрхийллээ.

АНЭУ-ын Эрчим хүчний сайд Сухайль Аль Мазроуи хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал нэг байгаагаа илэрхийлээд эхний ээлжид 2-3 тодорхой хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжтойг мэдэгдсэн юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.130.16
    2022/10/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах