Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 12-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 настай эрэгтэй хүүхдийг үл таних хүн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.
Мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Шалгалтын явцад уг гэмт хэргийг өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан 16 настай, эмэгтэй, А гэгч нь үйлдсэн болохыг тогтоосон аж. Улмаар эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэлээ.
Уг этгээд нь 28 дугаар сургуулиас гурван сурагч охиныг цагдаагийн алба хаагч байна гэж худал хэлж авч гарах гэж байсан 16 настай охин болох нь тогтоогдсон байна.
Бага насны хүүхдийг хуурч залилах, эд зүйлийг нь дээрэмдэх гэмт хэргээс төрлийн гэмт хэрэг урьдчилан сэргийлж хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, аливаа төрлийн гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.46
Ene ohini tsaana hen bn gefviig ni l olj togtoo ene ch gesen huuhed daramtalsan um u hen medlee
Хариулах202.9.47.9
Шоронд хорь.
Хариулах213.87.130.16
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах202.126.90.42
Yadag muu luivarcn be xar bagaasaa iim muuxai zvil xiij bn gedeg cnini eceg ex ni xvrtel luivarcnin baigaa xatuu arga xemjee avax xeregtei
Хариулах139.5.217.39
Яанадаа үр хүүхэд ач зээ нартаа сайн хэлж ойлгуулж өгөөрэй
Хариулах