Нийт нутгаар цас орохгүй, тогтуун байна

2022/10/17

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-8 градус хүйтэн, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 9-11 градус  хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус  дулаан  байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.116
    2022/10/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах