Цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин осолдсон асуудлаар ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
Х.Лхагвасүрэн: "Өчигдөр 14:00 цагийн үед Хэнтий аймгийн 306 дугаар ангиас цэрэг татаад, явж байсан машин хажуулдаж унасан. Нэг офицер, нэг ахлагч, цэргийн 15 албан хаагч явж байгаад машины рулийн аппарат хагараад зам тээврийн осол гарсан.
Ослын улмаас дөрвөн цэргийн толгой хагарсан, хоёр цэрэг гэмтэл авсан байна. Эмнэлгийн тусламжийн яаралтай бүлэг газар дээр нь очин ажиллаж, өнөө өглөө Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзлэг хийсэн.
Хоёр цэргийн албан хаагч хүзүүний зөөлөн эдийн гэмтэл авсан, бусдынх нь биеийн байдал хэвийн, цаашдаа тус эмнэлэгт эмчлэх боломжтой гэсэн хариу ирсэн.
Осолд өртсөн цэргүүдийн ар гэрийнхэнд мэдэгдсэн. Хүүхдүүд айдастай байгаа. Тиймээс цэргийн албаа үргэлжлүүлээд хаах уу эсвэл үгүй юу гэдэг хүсэлтийг нь сонсоно. Цэргийн алба хаахгүй гэвэл энэ удаад өнжөөнө.
Тээврийн хэрэгслийн хувьд 2008 оноос хойш ашиглаж байгаа. Цуваа их зөөлөн явсан бөгөөд хоёр цаг тутамд зогсож амарч бие засах, дөрвөн цаг тутамд хооллох захирамжтай.
Нэгэн зэрэг олон тооны цэргийг тээвэрлэхэд тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.136.155
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах