ТЦА: Осол гаргасан эмэгтэй ЦЕГ-тай хамааралгүй, тухайн үед машин жолоодож байсан нь тогтоогдсон

Х.Есү
2022/10/18

Тээврийн цагдаагийн газраас зам тээврийн ослын талаар мэдээлэл өглөө. 

 ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд дарга, хурандаа С.Буянжаргал: "Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18:53 цагт Баянзүрх дүүргийн нутаг “Олимп” хотхоны хойд замд 4 автомашин мөргөлдөж хүн гэмтсэн байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу 19:12 цагт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтад авч, үзлэг шалгалтыг хийхэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд энэ оны 10 дугаар 10-ны орой 18 цаг 46 минутын орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгалд орж нийт 7 автомашины мөргөж, замаас гарч явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” /12 настай, эмэгтэй/, “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. 

Тухайн осол болсон ерөнхий бичлэг сошиал орчинд тархсан. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тухайн тээврийн хэрэгслийг 29 настай эмэгтэй М жолоодож байсан нь тогтоогдсон. Найз залуу гэх Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тиймээс автомашин жолоодоогүй болох нь тогтоогдсон. 

Осол гарсан эмэгтэй ЦЕГ-ын даргын хүүхэд биш гэдгийг албан ёсоор мэдэгдье. Осолд хоёр хүүхэд өртсөн. Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтийг хүлээж байна. Одоогийн байдлаар нэг хүүхэд нь эмнэлэгт эмчилгээ хийлгээд биеийн байдал тогтуун байна. Нөгөө хүүхэд нь эмнэлгээс гадуур биеийн байдал хэвийн байна.

Иргэдийн дунд хааз, тоормозоо андуурсан гэх таамаг гарсан. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаар л тогтоох боломжтой" гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.155
    2022/10/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.22.16
    2022/10/18

    Худлаа чаахдаа сайн доо манай гацдаа нтр

    Хариулах
  • 66.181.161.2
    2022/10/18

    Zail huula baria

    Хариулах