Машинд дайруулсан хохирогч охин хөнгөн гэмтсэн гэсэн шинжээчдийн дүгнэлт гарчээ

2022/10/19

Тээврийн цагдаагаас цаг үеийн нөхцөл байдал, зам тээврийн ослын талаар мэдээлэл өглөө.

ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат: "БЗД-ын 26-р хороонд Норжин худалдааны төвийн араас болсон осолтой холбогдуулан нийгэмд үл ойлголцол үүсэж байна. Прокурорын зөвшөөрлийн дагуу шинээр гарсан нөхцөл байдлын хүрээнд мэдээлэхэд 7 машин мөргөж хоёр хүүхэд мөргөсөн жолооч М тухайн өдөр тээврийн хэрэгслийг анхнаас нь унаад хөдөлсөн гэдгийг нотолсон. Машиныг Б гэдэг хүн жолоодож эхлүүлсэн ч замын дундаас М гэгч нь тээврийн хэрэгслийг жолоодсон байна. Жолооч Зүүн дөрвөн замаас хөдөлж дүрмийн зөрчилгүй явсаар осол болсон газарт очсон. Ослын улмаас нэг хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна. Биеийн эрүүл мэнд тогтвортой" гэв.

Ослын хэргийг хариуцаж буй Цагдаагийн хошууч н.Хосбаяр: "Шинжээчдийн дүгнэлт гарсан. Урьдчилсан байдлаар иргэн С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүхийн шинжилгээний байгууллагаас тогтоосны дагуу зүүн өвдөг шалбарч, зуларсан нь хөнгөн гэх ангилалд багтдаг. Харин нөгөө охины хувьд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Эрүүл мэндийн нэмэлт шинжилгээнд оруулж байна. Тухайн хэрэгт иргэдийн эрүүл мэнд хохирсноос гадна долоон тээврийн хэрэгслийг мөргөсөн тул 117 сая төгрөгийн хохирол учирсан. Одоогоор дөрвөн тээврийн хэрэгслийн хохирлыг төлөөд байна" хэмээв.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.191
    2022/10/21

    Xvnii altan edlel tesgeedgvi genee

    Хариулах
  • 202.126.89.191
    2022/10/21

    Ter Maralmaa gedeg xvvxen cnini bas zvgeergvi xulgaicn genee emcn nar sain tanidag bolotoi

    Хариулах
  • 66.181.160.69
    2022/10/20

    yamai daa bichleg harahad aimaarchiregdej bsan huuhdiin zaya tushjee huurhii

    Хариулах
  • 213.87.144.72
    2022/10/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах