Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “МХЕГ-ыг татан буулгаж, салбар тогтолцоог өөрчлөх хуулиудыг Засгийн газар, УИХ-д өргөн барьсан. Бусад боломжтой хяналт шалгалтыг хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломж бий.
Энэ хүрээнд 300 орчим орон тоо хэмнэнэ.
Мэргэжлийн хяналтын байгууллага 1600 гаруй алба хаагчтай. Уг байгууллага байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаанд тодорхой үүрэг гүйцэтгэн ажиллаж ирсэн. Мэргэжлийн яамдад давхардсан 1400 ажилтан ажилладаг нь ил болсон.
Төр давхардсан хяналтаар иргэдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна хэмээн иргэдээс гомдол ирдэг. Үүний шалтгааныг бид олж харсан. Санхүүгийн зэрэг хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага давхар хийж байна. Энэ нь олон нийт иргэдэд хүнд суртлыг үзүүлэх шалтгаан болсон гэж үзэж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага нийт 26 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг.
Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулна. Энэ нь яам, тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавих юм” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.144.72
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах66.181.189.252
Мэргэжлийн хяналтынхан гэж хамтран ажиллаж алдаа дутагдлаа илрүүлж засахын оронд бизнес эрхлэгчдийг айлган сүрдүүлж тэдэнд маш их дарамт үзүүлдэг, өөрсдийгөө нээх их юманд бодсон нөхдүүд байдаг. Тиймээс ТАТАН БУУЛГАЖ ажиллах нь зүйтэй байна.
Хариулах192.82.67.189
Demjij ywdag shuu
Хариулах