БАРИМТ: БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан ТЕНДЕРийн болон ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ удаа дараа зөрчжээ

2022/10/19

Хуулийг уландаа гишгэдэг, дагаж мөрддөггүй хүмүүс төрийн өндөр албан тушаалд томилогдох тохиолдол байнга тохиох болов. Үүний нэгэн жишээ бол БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан. Мордохын хазгай гэгчээр Д.Жаргалсайхан БТСУХ-ны даргаар томилогдсон ч хэд хэдэн хууль тогтоомж зөрчиж томилогдсон хүн.  Жишээ нь "Төрийн албан хаагчийн шалгалт" өгөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 23.2.1-д заасан шаардлагыг хангаагүй хүн юм. 

Тэгвэл Биеийн тамир спортын улсын хорооны даргаар томилогдсон Д.Жаргалсайхан хувийн ашиг сонирхлынхоо төлөө хууль зөрчсөн байж болзошгүй мэдээллийг баримттайгаар хүргэе. 

Томилогсноосоо хойш хууль зөрчсөн үйлдэл гаргаж, ажилчидтайгаа зөрчилдөж байсан түүнийг ёс зүйн болон хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн Засгийн газраас шалгаж байгаа юм. 

БТСУХ-ноос зохион байгуулдаг томоохон тэмцээний нэг бол Монголын бүх ард түмний наадам. Тус тэмцээнд зориулан 427.399.200 төгрөг зарцуулсан байна. 


Д.Жаргалсайханы тушаалаар БТСУХ тендерийн тухай хуулийг зөрчиж тендер зарлахгүйгээр худалдан авалт хийсэн

Нийт 427 сая төгрөгийн төсөвтэй тус тэмцээний худалдан авалтыг Д.Жаргалсайхан ямар нэг байдлаар хуулийн дагуу хийгээгүй бөгөөд шууд нэр бүхий компаниудад тендер зарлаж, сонгон шалгуруулахгүйгээр дур мэдэн захиалга өгсөн байна. 

Тодруулбал "Алтан тун жор" ХХК-д тендер зарлалгүй, сонгон шалгаруулалт хийлгүйгээр, ямар нэг гэрээ ч байгуулалгүй медаль хийлгэх захиалга өгч, авчруулжээ.

/Сонгон шалгаруулалтгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан баримтыг хавсаргав/


Мөн тамирчдын мандат, оосор зэргийг ч тендер зарлалгүйгээр "Алтан тун жор" ХХК-ын захирал Н.Отгонцэцэгийн нөхөр болох Ц.Батбилэгийн эзэмшдэг "Ану энд Ти" ХХК-д шууд захиалга өгч хийлгүүлсэн байна. БТСУХ-ны зүгээс эдгээр худалдан авалтуудыг тус тусад нь багц болгон тендер зарлах ёстой ч тендер зарлахгүйгээр худалдан авалт хийсэн нь хуулиас илт зайлсхийсэн үйлдэл юм.

ХУУЛЬ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.5-д заасан "Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно." гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох юм.

Бидэнд ирсэн баримтаас гадна олон сая төгрөгийн худалдан авалт, ажил гүйцэтгүүлэх гэрээ хийсэн байх бөгөөд энэ бүгдийг тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийж сонгосон, худалдан авсан уу гэвэл эргэлзээтэй.

Түүнтэй холбоотой олон мэдээлэл хөвөрдөг хувийн ашиг сонирхлоороо үйлдсэн байж болзошгүй хэд хэдэн хэрэг байдаг. 

1. Соёлын яамны газрын даргаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшдэг "Монголын оюутны спортын холбоо"-гоороо дамжуулан гишүүн спортын холбоотод сонгон шалгаруулалтгүй УАШТ-ий зардал олгуулсан. 

2. "Азийн хүүхдүүд-2020" олон улсын хүүхдийн наадмын зохион байгуулах хорооны нэр дээр БНСУ-аас орж ирсэн микроавтобусыг хувьдаа завшсан зэрэг хэд хэдэн хэрэгтэй нэр холбогдож байсан нэгэн юм. 

Түүнчлэн БТСУХ-ны даргаар томилогдсоныхоо дараа өрөөндөө засвар хийсэн, хэмнэлтийн хуулийг хэд хэдэн удаа зөрчсөн тушаал гаргаж, төрийн мөнгийг "үрэлгэн" зарцуулсан гэх мэдээлэл бий. 

Мөн ямар нэг үндэслэл, удирдамжгүйгээр байгууллагынхаа төрийн алба хаагч, ажилтнуудын ажлын байранд зөвшөөрөлгүй нэгжлэг хийж, хууль зөрчсөн. Ажилтнууд нь дор бүрнээ эсэргүүцэж, зохих ёсны шаардлага тавьсан ч ямар нэг удирдамж, зөвшөөрөлгүй байсан аж. Улмаар тус байгууллагын ажилчид нь Засгийн газрын 11-11 төвд дээр асуудлуудаар хандсан байна. 

/Ажилчдынхаа өрөөнд нэгжлэг хийж буй зургийг хавсаргав/

Түүний хууль бус үйлдэлтэй холбоотой асуудлыг ЗГ-аас шалгаж байгаа бөгөөд өнөөдрийн /2022.10.19/ хуралдаанаар хэлэлцжээ. Энэ талаар бид ЗГХЭГ-ын дарга Д.Амабаясгалангаас тодрууллаа: 

Д.Амарбаясгалан: БТСУХ-ны даргатай холбоотой гомдлыг ажилчид нь ирүүлсэн

"Биеийн тамир спортын улсын хорооны даргатай холбоотой гомдлыг ажилчид ирүүлсэн. Ажилчидтайгаа зүй бус харьцаж байгаа, ажлын байрныхаа шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа зэрэг асуудал явагдаж байгаа. Нөгөө талаасаа ажилтан албан хаагч, төрийн албан хаагчдын эрх зөрчигдсөн гэдэг гомдол бидэнд ирсэн. Энэ асуудлаар нэгдүгээрт салбарын чиглэл хариуцсан Б.Бат-Эрдэнэ сайд бол хянаж нягталж байна. Өнөөдөр хүртэл засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлаар ярилцсан байгаа.

Хуулийн зөрчил, ёс зүйн зөрчил үүсгэсэн нь тогтоогдох юм бол ажлын хариуцлага тооцох асуудлыг ярина

Ер нь төрийн алба бол хариуцлагатай ёс зүйтэй дээрээс нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг чанд биелүүлдэг байх ёстой. Хуулийн зөрчил үүсгэсэн юм уу, ёс зүйн зөрчил үүсгэсэн аливаа асуудал тогтоогдох юм бол бид ажлын хариуцлага тооцох асуудлыг ярина гэж ойлгох хэрэгтэй. Биеийн тамир спортын хороон даргын асуудлын хяналт шалгалттай холбоотой дүн гараад ирэхээр хэвлэлд нээлттэй мэдээлнэ. Сүүлийн үед яагаад энэ хэрэг эрхлэх газар юм болгон дээр салбар болгон дээр очиж хяналт шалгалт явуулаад унав аа гэж иргэд олон нийт гайхаж байж болзошгүй.

Хэрэг эрхлэх газрын үндсэн чиглэлд гүйцэтгэх засаглалын дотоод хяналт шалгалт мониторингийн үйл ажиллагааг явуулах эрх байдаг учраас, бид иргэдийн болон төрийн албан хаагчдын зүгээс гаргаж байгаа гомдолтой холбогдуулж богино хугацаанд шуурхай арга хэмжээг авч, бодит байдлыг олон нийтэд мэдээлж байна гэсэн зорилгыг агуулж ажиллаж байгаа. Үүгээрээ дамжуулж яг төрийн албаны хариуцлага ёс зүйг өндөржүүлэх нөхцөлөө хангах юм аа гэж ойлгож болно." гэсэн юм.

Ямартай ч Засгийн газрын зүгээс Д.Жаргалсайхантай холбоотой асуудлаар шалгалт хийж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар ёс зүйгүй үйлдэл гаргасан хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох аж.

Албан тушаал томилогдохоосоо л хууль зөрчиж томилогдсон Д.Жаргалсайханы хэрээс хэтэрсэн хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрч Засгийн газрын түвшинд хүртэл яригдаад эхэлсэн байна. Ямартай ч түүний шалгаад эхэлсэн байна. Мөнхийн суудалд заларсан мэт аашилж буй БТСУХ-ны дарга Д.Жаргалсайханы хууль бус үйлдлүүдийг үнэн зөвөөр шалгаж, хариуцлага тооцох биз. 




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.178
    2022/11/04

    Гэрэл, Оюунбат гэх эхнэр нөхөр 2 хоёулаа БТСУХ-нд газар, хэлтсийн дарга нар хийж, эрх ашиг нь хөндөгдөж эхэлсэн бололтой.

    Хариулах
  • 202.55.188.81
    2022/10/26

    Хариуцлага тооцож чадахгүй бол засаг төртэй нь хамтад нь хариуцлага тооцох ёстой төрийн албанд энэ мэт увайгүй нөхдүүд байхаар улс маань яаж хөгжих болж байнаа

    Хариулах
  • 202.55.188.125
    2022/10/26

    МАН хулгайч луйварчдаар дүүрцэн нам болждээ яана даа.

    Хариулах
  • 202.55.188.104
    2022/10/26

    Жаргалсайхан мэтийн ийм луйварчдыг төрөөс зайлуулах хэрэгтэй

    Хариулах
  • 222.97.216.36
    2022/10/20

    Дандаа худал мэдээлэл гаргажээ.

    Хариулах
  • 124.158.119.10
    2022/10/20

    ......

    Хариулах
  • 213.87.144.72
    2022/10/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.26.195.70
    2022/10/19

    Угаасаа ажил уяад сурсан хөгшчүүл зайлах хэрэгтэй шдээ

    Хариулах
  • 103.26.195.70
    2022/10/19

    Халах хэрэгтэй

    Хариулах