Н.Алтанхуяг: Шүгэл үлээгчийг хамгаалах хэрэгтэй. Энэ хуулийг оруулж ирсэн Засгийн газрын зоригийг дэмжиж байна

2022/10/20

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг  хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх үеэр

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Энэ зөв хуулулж ирж байна. Засгийн газраас энэ хуулийг оруулж ирж байгаа нь хүсэл зоригтой байгааг харуулж байна. Маш их эрсдэлтэй алхам. Өнөөдөр хүн үнэн хэлэхээс айдаг болсон. Бүгдээрээ хар амиа хичээдэг болсон. Тиймээс матах агуулгаараа бус тогтолцоо нь болохгүй байна, хууль бус зүйлийг яагаад хэлж болохгүй гэж.

Та нар хажуудах хүнээ матчих тухай олгоод байх юм. Монголчууд хэнээс ч айхгүйгээр дуугардах болох хэрэгтэй. Гэхдээ төрийн, албаны, байгууллагын нууц гээд заваарсан хууль гаргачихсан. Монголбанкнаас танай байшин хэдэн төгрөгөөр боссон юм бэ гэсэн чинь нууц гэсэн. Хуульзүйн яамны байшин хэдээр боссон бэ гэтэл нууц. УИХ дээр хүртэл юм ярих боломжгүй болчихсон. Та нарын хүсэл зоригийг дэмжиж байна. Хулгайн тендер зарлаад мөнгө идчихсэнээ нууц гээд тамга дарчихсан байх жишээтэй. Монголын хууль шударга бус үйлчилдэг. Иргэддээ галзуу үйлчилдэг. Дээшлэх тусмаа үйлчлэхээ больдог. Ядаж шүгэл үлээгчээ үнэн үг хэлсний төлөө зовоохгүй байгаасай гэж хүсэж байгаа юм. Нөгөө талдаа, шүгэл үлээгчийг хамгаалах хэрэгтэй. Зах зээлд шилжсэнээс хойш мөнгөтэй хүн бүхнийг дийлдэг гэх ойлголт байна. Саяхан гарсан хүүхэд дайрсан хэрэгт мөнгөний хүч чадал ямар их вэ гэдэг нь харагдаж байна. Бүх зүйлийг худалдаж авна" гэв.





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.136
    2022/10/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.186.142
    2022/10/20

    Munguur l hudaldaad awdag shudee kk

    Хариулах