Согтуурсан үедээ дэлгүүрээс хутга барьж сүрдүүлэн архи согтууруулах ундааны зүйл дээрэмджээ

2022/10/20

Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Нэр бүхий хүнсний дэлгүүрт согтуу хүн орж ирээд хутга гаргаж ирж айлган сүрдүүлж бараа дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг зохион байгуулжээ.

Шалгалтаар 20 настай эмэгтэй “А”-г дэлгүүрт ажиллаж байхад 38 настай эрэгтэй “М” гэгч нь согтуурсан үедээ хутга барьж айлган, сүрдүүлж архи согтууруулах ундааны зүйл дээрэмдсэн болохыг илрүүлсэн байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.136
    2022/10/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах