Индонез улсад 99 хүүхэд нас барж сироп болон шингэн төрлийн бүх эмийн худалдааг түр хориглох шийдвэр гаргажээ.
Хэд хоногийн өмнө Баруун Африкийн Гамби улсад ханиадны сироп хэрэглэсэн 70 орчим хүүхэд нас барсан байна.
Индонезын эрх баригчид сироп төрлийн зарим эмээс бөөрний цочмог дутагдал үүсгэдэг бодис илрүүлснээ мэдээлжээ. Пүрэв гарагийн байдлаар тус улсад бөөрний цочмог дутагдлын 200 орчим тохиолдол бүртгэгдсэний ихэнх нь тав хүртэл насны хүүхдүүд байжээ.
Гамбид гарсан эндэгдлийн дараа энэ сарын эхээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) ханиадны сироптой холбоотой олон улсын анхааруулга гаргасан юм.
Энэтхэгийн компанид үйлдвэрлэсэн сиропоос “diethylene glycol”, “ethylene glycol” хэмээх бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгааг ДЭМБ шалгаж тогтоосон байна.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.117
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах192.82.82.161
Энэтхэг нь хятадаас түүхий эдээ авдаг гэсэн
Хариулах