“Кореан Айр” компанийн онгоц Филлиппинд газардах үедээ осолджээ

2022/10/24

Өнөөдөр өглөө Инчоны олон улсын нисэх онгоцын буудлаас Филиппины Себу нисэх онгоцны буудал руу хөөрсөн КЕ631 дугаартай нислэг газардах үедээ унаж осолджээ. 

Урьдчилсан байдлаар цаг агаарын нөхцөл байдлын улмаас газардах зурвасыг өөрчилснөөр осол болсон гэж үзсэн байна. Airbus-330-300 загварын онгоцонд 162 зорчигч, нислэгийн багийн 11 гишүүнээс гэмтэж бэртсэн хүн байхгүй гэж мэдээлжээ. 

Ослын шалтгааныг тогтоохоор орон нутгийн эрх баригчид БНСУ-ын талтай хамтран ажиллаж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.59
    2022/10/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах