Халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарч, дулааны шугамын засвар хийж байсан таван хүн түлэгджээ

2022/10/26

Нийслэлийн Хан-Уулдүүргийн 4 дүгээр хорооны “Задгай” /Ханбогд хорооллын хашааны гадна/ таван хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарч халуун ус асгарсны улмаас дөрвөн хүн хүндэвтэр, нэг хүн хөнгөн түлэгдсэн тухай дуудлагыг 10.25-ны 20:13 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан 20:21 цагт очиход 5 ажилтнаас хүндэвтэр түлэгдсэн дөрвөн хүнийг НЯТТТ авч явсан байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны харьяат иргэн Н /38 настай, эрэгтэй/ нь хөнгөн түлэгдсэн байсныг ГССҮТ-д хүргэж өгсөн.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.129
    2022/10/27

    дулааны шугамаас хулгайлж дулаан авах гэсэн хувийн компанийн ажилчид юм биш үү

    Хариулах
  • 213.87.129.52
    2022/10/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.27
    2022/10/26

    Базарваань яасан аймаар юм бэ түлэгдэж гэмтсэн хүмүүс нь хурдан эдгэрээсэй дээ

    Хариулах