Ч.Уранхолбоо: Үл таних эрэгтэй хүн гар буу тулган машинд орж ирээд их хэмжээний мөнгийг нэхсэн

2022/10/28

Өчигдөр буюу аравдугаар сарын 27-ны өдөр “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоог дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан. Оройн 23.00 цагийн орчимд түүн рүү буу тулгаж сүрдүүлсэн бөгөөд энэ тухай Ч.Уранхолбоо тайлбар өгчээ. 

Ч.Уранхолбоо: За өдрийн мэнд хүргэе, Та бүхэн маань бүгдээрээ сайн байцгаана уу? Өчигдөр буюу 2022 оны 10 сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” төв дээр бүтэн өдрийн зураг авалттай байж таарсан. Зураг авалт дуусаад гарч иртэл үл таних эрэгтэй хүн гар буу тулган машинд орж ирээд их хэмжээний мөнгийг нэхсэн үйл явдал болсон. Буугаа жинхэнэ буу гэдгийг харуулсан бичлэг хүртэл хийсэн байснаа утсан дээрээсээ үзүүлж байв. Өвчтэй зовлонтой, мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусалдаг, тусалж байгаа талаар маань хүртэл нэг нэгэнгүй судалсан байгааг ярианаас нь олж сонссон.

Маш олон зүйл бичмээр байгаа ч та бүхнийгээ түгшүүртэй байдалд оруулмааргүй байгаа тул ингээд зогсооё.

Мөрөөрөө хөдөлмөрлөж, хэн нэгнийг гомдоолгүй, ажил амьдралаа зэрэгцүүлэн авч явж байгаа нялх биетэй байхдаа ийм зүйлтэй нүүр тулах үнэндээ амаргүй байлаа.

Бид цагдаагийн байгууллагад хандаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч чадсан.

Хэрэг илэрч шийдэгдэхээс өмнө илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хуулийн байгууллагаас ч чиглэл болгосон учир ямар ч байсан та бүхнийхээ сэтгэл санааг амрааж, энэхүү мэдэгдэл постыг оруулж байна.

Муу бүхэн үүгээр дуусаг.

Цаашид та бүхэн маань хаа явсаг газартаа сонор сэрэмжтэй байж, машинаа байрлуулахдаа хүртэл камертай газар тавьж байхыг сануулмаар байна. Охид бүсгүйчүүд маань сошиалд оруулж байгаа стори постон дээрээ байршилаа оруулахгүй байх тал дээр анхаарч байгаарай.

Энэ бүхнээс маш том сургамжийг олж авлаа. Хорхойд ч хоргүй амьдарч байгаа надад хэн хор хүргэх вэ дээ гэж хэзээ ч бодож болдоггүйн тод жишээг өөр дээрээ мэдэрлээ.

Илүү сонор сэрэмж хийгээд илүү аюулгүй байдал дээрээ анхаарч байгаарай гэдгийг нийт гэр бүлүүддээ охид, бүсгүйчүүддээ дахин анхааруулмаар байна.

Билэгт сайн өдөр нь амны билэггүй зүйл ярьсанд уучлаарай.Санаа тавьж холбогдсон мянга мянган хүмүүстээ баярлалаа



Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.7
    2022/10/31

    Solongos kino ymuu haashaa ym zavtai deerem hiidegiin be bichleg uzuuleed buu halaad medku bi l oilgohguin bn

    Хариулах
  • 202.9.46.242
    2022/10/31

    Heden ongiroo bayn tansagaa gaihuulsan tolgoi hooson huuhduuded surgamj bolloo.Odzaya gj buun bayn sagsuu.Eh n Dornogovid bj l bsan.G.Erdenechimeg bas sagsuu zugeer l shar huuhen.Chuluunchimeg gj budmal.Er n urlagiin surguuli uo zaadag uom Hatuu sahilga battai bolgomoor uom.B.Battulga bol hooson tolgoi.ohinoo eer shigee bolgoh gd sutguuli ch ugui munge huugeed.Ohin n duuchin bish sonirhogch.Negch uraldaand oroogui.munge l huuj yvaa.bolimoor bn.

    Хариулах
  • 202.126.88.177
    2022/10/30

    zaa da huuhen hunii PR bish l baigaasai. neg l itgel muutai yumaa.

    Хариулах
  • 58.143.143.143
    2022/10/29

    Deerem hj yavaa hvnni odoo dongio uym bishuu kkk utas enteree uzuuleed suuj bhuu..tgdch80say mai gl ugluu iy...kk ternii orond bankind orood deerem hiichihvel arai oir uym bishuu kkk

    Хариулах
  • 192.82.82.128
    2022/10/29

    Бичлэг хийж байхыг бодход худал юм бишүү. Айсан хүн юун бичлэг мантайл баймаар юм.

    Хариулах
  • 202.21.108.199
    2022/10/29

    Эгэл бүхэн энгийн байдаг юм, Америкийн эмгэнэлт явдал романыг 3 дахин унш, тэнд хариулт байгаа

    Хариулах
  • 213.87.136.177
    2022/10/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.90.138
    2022/10/29

    Үнэн юмуу, дээрэмдэх гэж буй хүн тэгээд хуучлаад суух уу...

    Хариулах
  • 192.82.90.138
    2022/10/29

    Хорвоогоор нэг манайх баян, тэнд амьдардаг гэхээр чинь тэгнэ ш дээ...

    Хариулах
  • 202.9.47.131
    2022/10/28

    shal hudlaa ym yrij bh ym nuur n zugeer bambaisan ooriinhooroo bh hun alga

    Хариулах
  • 122.201.21.46
    2022/10/28

    Нялх биетэйн бж юун зураг авалт энэ тэр вэ Үрээ хараад хөхөөрөө хооллоод бж бгаач. Худлаа мөнгө хөөсөн царай, хүнд юмаа үзүүлж яанам бэ.

    Хариулах
  • 66.181.161.117
    2022/10/28

    T1 gichi ve

    Хариулах
  • 192.82.77.108
    2022/10/28

    За бас юуг л чимээгүй өнгөрөөчих гээд л сенсааци тариад байна вэ өөрөө?!!!

    Хариулах
  • 192.82.87.206
    2022/10/28

    Хууль эрх зүйн мэдлэгээ сайжруул юмны буруу зөвийг тунгааж бусдын ярьсанг сайн нягталж шалгаж бай

    Хариулах
  • 213.55.224.116
    2022/10/28

    Шал худалаа ингэж сенсаци хийж олон түмэнд мартагдчихдаг вий гэж тэнэгтдэг болжээ олны танил хүмүүс. Жаахан үнэмшилгүй юм онигоо

    Хариулах
  • 202.9.47.143
    2022/10/28

    Мэс хүргэсэн нүүртэй эмэгтэй. Хөгширсөн хойноо муухай болно.

    Хариулах
    • 202.126.89.47
      2022/10/28

      чамд ямар хамаатай юм бэ??

    • 66.181.160.41
      2022/10/28

      Erguu ats we

    • 202.126.89.70
      2022/10/28

      Hahah yu ch yriad bgan Buu bariad ailgasan gd bxad tes uur zuil yrij bdg tarxinii turaal ymaa

    • 202.55.183.178
      2022/10/28

      Chi yuch hereglej yaajijch hugshirson barahq geed boddo

  • 202.126.89.1
    2022/10/28

    kino baga uzee

    Хариулах
    • 66.181.161.23
      2022/10/29

      buu tulgaj mongo nehej baihdaa tiim olon ym yrij baidag bas l so sanagdchihlaa tiim oroi nylh huuhedtei hun chin gertee harihgui odorjin shonjin yvj l baidag .....