НОБГ: Цас мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай гутал өмсөхийг зөвлөж байна

Х.Есү
2022/10/31

Нойтон цас орж халтиргаа гулгаа ихтэй байгаа тул Нийслэлийн Онцгой Байдлын Газраас дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. 

Иргэн хүн:

1. Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
2. Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах
3. Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх
4. Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах
5. Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
6. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэргийлэх
7. Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх.

Гэр бүл, хүүхэд:

  • Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
  • Тээврийн хэрэгсэлээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших
  • Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
  • Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх.

Байгууллага, хамт олон:

  • Албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх
  • Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах
  • Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавих
  • Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай тусламжийн утсанд мэдэгдэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.132.28
    2022/11/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.90.251
    2022/10/31

    Ямарч гутал өмссөн хальтарч бна лээ. Гялгар замаа солих хэрэгтэй.

    Хариулах
  • 202.131.225.242
    2022/10/31

    Yostoi khyndee eelgyi khot. Khotiin darga ajlaa khiij medekhgyi bna. Umnukh darga naraas khamgiin muu darga

    Хариулах
    • 202.9.46.130
      2022/10/31

      сайн дарга хэзээ ч байгаагүй.