Тоонот рекордсынхон гашуудал зарласан улсад тоглолтоо хийсэн нь олны дургүйцлийг хүргэв

2022/10/31

Сөүл хотын Итэвон дүүрэгт болсон ослын улмаас Солонгос улс арваннэгдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл гашуудал зарласан. Гашуудалтай холбогдуулан аливаа тоглолт арга хэмжээнүүдийг цуцалж, улсын хэмжээнд амиа алдагсдад эмгэнэл үзүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч мэдэгдсэн. 

Монгол Улсын элчин сайдын яамнаас "2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо.Оршин суугаа орны төр засаг, ард иргэд, дэлхийн улс орнууд болсон хэрэг явдалд эмгэнэн гашуудаж, сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна.Энэхүү хүнд цаг үед бид солонгос анд нөхөдтэйгээ хамт бөгөөд манай улсын иргэд та бүхэн оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг уриалж байна" гэх мэдэгдлийг гаргасан.

Тэгвэл Монголын "Тоонот рекордсынхон " тус улсад гашуудал зарласан байхад тоглолт хийсэн хэмээн олны шүүмжлэлийг хүртээд байна. 

Энэ талаараа тус рекордсын дуучин Г.Эрдэнэбилэг буюу Эрка өөрийн сошиал хуудаснаа тайлбар хийжээ. 

Эрка: "Солонгос улсад гашуудал зарласантай холбогдуулан 10 сарын 30-ны өдөр тоглогдох байсан тоглолтоо цуцлах талаар ярилцсан. Гэхдээ тус улсын арга хэмжээ болж байгаа газруудын маань удирдлагууд ч гэсэн цуцал гэж хэлээгүй. Хэрвээ ийм явдал гарсанд харамсаж, гашуудал зарлаж танай тоглолтыг зохион байгуулах боломжгүй болчихлоо гэсэн бол бид тэрийг хүлээж авахад бэлэн байсан. Бүх л төрийн байгууллага, хувийн байгууллага нь цуцлах шаардлага байхгүй гээд бид нэгэнт л зориод ирсэн юм чинь гээд Монголчууддаа сүүлийн тоглолтоо тоглосон. 

Тоглолт эхлэхийн өмнө Монгол улсын элчин сайдын яамнаас зөвлөх гээд хүн нь ирсэн. Өөрөө тайзан дээр гараад үг хэлсэн. Бид хүрч ирсэн Монголчуудынхаа саналыг сонсоё гэсэн, энэ тоглолтыг цуцлаад бүгд тарах уу, эсвэл тоглолтоо хийх үү гэж асуусан. 

Гэхдээ ийм байна, Солонгосчууд нь зүгээр амьдраад байна шүү дээ. Хэдийгээр эмгэнэлт явдал болсон ч гэсэн Солонгосын удирдагч нар бүгдийг хааж бооё гэж оролдохгүйгээр, энд маш олон хүний амьдрал байгаа шүү дээ. 

Элчин сайдын яамнаас ирсэн хүн нь биднийг бараг заналхийлээд гарсан. Одоо сайтуудаар Солонгосын хууль дүрмийг зөрччихсөн юм шиг, буруу зүйл хийчихсэн юм шиг ойлгогдохоор худлаа албаар мушгиж, гашуудал зарласныг нь онцгой байдал зарласантай хольж хутгаж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.111
    2022/11/01

    Ugaasaa dan bvtkv mulgui psda nar,arai career ni unaj yawaagaaraa erkag zoligt gargaj bga ni ene yumuudaa haashain

    Хариулах
  • 150.129.142.118
    2022/11/01

    Ямар муухай бүдүүлэг тэнэг хариулт вэ ямарч мэдрэмжгүйн ийм юмнуудад дараа виз өгөхгүй байх хэрэгтэй. Бас хүн рүү чихчжээ буруугаа.

    Хариулах
  • 202.70.33.164
    2022/11/01

    Мөнгө цагаан нүд улаан

    Хариулах
  • 202.126.88.150
    2022/11/01

    Өөрсдөө шийдээд шууд болих хэрэгтэй байсан юм мэдсээр байж тоглолт хийдэг нь та нарын буруу эх орныхоо нэр хүндийг бодсонгүй юу арай ч дээ

    Хариулах
  • 213.87.132.28
    2022/11/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.239
    2022/10/31

    Iim tarhigui humuus de. tegeed bas tom yum dongosood. heluulelgui bolih yostoi.

    Хариулах
  • 64.119.22.79
    2022/10/31

    улс даяар гашуудал зарлачихаад байхад нь тоглоод байдаг чинь гамшиг .дипломат маягаар зөвшөөрөөд байгааг нь ойлгодог ч болоосой.яасан толгой гэж ийм байдаг байнаа.мөнгө биш монголын нэрийг боддог ч болоосой

    Хариулах
  • 59.153.115.129
    2022/10/31

    хэрэггүй л байхгүй юу даа мөнгө олох л гэж явсан юм байнаа

    Хариулах