Манай сайтын редакцид “Эко констракшн” ХХК-иас 2016 онд “Кинг товер” хотхонд байр худалдан авсан ч өнөөдрийг хүртэл байрны гэрчилгээгээ авч чадахгүй хохирч яваа иргэн Н холбогдсон юм.
Тэрбээр орон сууц худалдаж авахдаа урьдчилгаагаа өгч тус компанитай гэрээ байгуулан үлдсэн төлбөрөө графикийн дагуу төлж барагдуулжээ. Ингээд байрны гэрчилгээгээ авахаар бичиг баримтаа бүрдүүлэн дүүргийнхээ үл хөдлөх дээр очтол байр нь өөр эзэмшигчтэй байсан байна.
Долоон жил хүний байранд мөнгө төлсөн болж таарч буй тэрбээр “Эко констракшн” ХХК-ийг залилангийн шинжтэйгээр өөрийг нь хохироож буйд гомдолтой байгаагаа хэлж байлаа.
-Та байраа өөр хүний нэр дээр байгааг хэзээ мэдсэн бэ?
-Саяхан мэдсэн. Би уг байрыг 2016 онд урьдчилгааг нь өгч гэрээ байгуулаад төлбөрөө графикийн дагуу төлж авсан. Тухайн үед гурван сая төгрөг үлдсэн. Ковид, хөл хорионоос үүдэлтэй санхүүгийн хэрэгцээнүүд ар араасаа гарч байсан тул гэрчилгээгээ авах гэж яараагүй. Ингээд нөхцөл байдал арай дээрдээд үлдэгдэл гурван сая төгрөгийг төлөөд материалаа бүрдүүлээд дүүргийн үл хөдлөх дээр очтол давхар эзэмшигчтэй гэж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, Эко констракшн ХХК борлуулсан байраа надад давхар зарсан асуудал гарч байгаа юм.
-Та “Кинг товер”-ийн байрыг Эко констракшн ХХК-иас авсан юм уу, эсвэл зуучлагчаас уу?
- Эко констракшн ХХК-иас авсан.
-Та Эко констракшн ХХК-д хандсан уу?
-Хандсан. Уучлаарай энэ бидний алдаа байна аа гээд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Өөрөө ч мэдэхгүй хүний нэр дээрх байранд 2016 оноос хойш 7 жил амьдарсан байна. Хүний нэр дээр банкны барьцаанд байгаа байранд Экогийнхонд мөнгө төлөөд амьдарч байсан болж таарч байгаа юм.
Үүний дагуу тодруулаад явахаар “Эко констракшн” ХХК нэлээн олон айлын байрыг барьцаанд тавьж зээл авчихаад түүнийгээ хүмүүст зарчихсан байж болзошгүй байна. Зээлээ барилгынхаа санхүүжилтэнд хэрэглээд явсан байгаа байхгүй юу.
Одоо миний тавьж байгаа шаардлага бол яагаад бусдын нэр дээр гарчихсан гэрчилгээтэй байрыг надад зарсан юм бэ, хэзээ миний нэр дээр шилжүүлж өгөх юм гэдгээ бичгээр өг гэж байгаа.
-Та хэдэн төгрөгөөр хохирсон бэ?
-Одоогийн байдлаар байрнаасаа хөөгчидхөөгүй байна. Харин хууль ёсоор эзэмших эрх маань зөрчигдөж байна. Ерөөсөө л “Эко констракшн” ХХК залилангийн чанартай юм хийж байгаа юм. Яагаад гэхээр өөрсдөө мэдсэний үндсэн дээр өөр хүний нэр дээр гарчихсан гэрчилгээтэй байрыг давхар бусдад зараад мөнгийг нь аваад амьдруулаад байна шүү дээ. Судлаад үзэхээр Экогийн эхний зорилго бол зээл авах байсан юм билээ. Үл хөдлөхөөс тодруулаад шүүлгэхээр 2014 онд манайх шиг байрнуудаа мкв-ийг багасгаж гэрчилгээг нь гаргаж байгаад зээл авсан байдаг юм билээ.
-Таны байр ямар хүний нэр дээр байдгийг мэдсэн үү?
-Мэдсэн. Алтанхуяг гэж хүний нэр дээр байгаа. “Эко констракшн” ХХК-ийнханд би хэлсэн. Энэ хүн танай хүн. Та нар энэ хүнтэйгээ учраа олоод миний байрыг яаралтай шилжүүлж өг гээд. Би энэ асуудалд аль болох тайван хандаж байна. Гэтэл Алтанхуяг гэж хүнийг дуудахаар ирэхгүй байна, энэ хүн зээлээ төлөөд шилжүүлж өгнө өө санхүү дээр оч гээд дундаа хийгээд “өшиглөөд” байгаа юм. Хоорондоо явуулаад тодорхойгүй байдал үүсч байгаа учраас бичгээр тайлбар авъя гэдэг шаардлага өгчихөөд байж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.90.165
Луйварчид Хүний гэрээ хийсэн байрыг өөр хүний нэр дээр гэрчилгээ гаргана дунд нь зарж борлуулж ашиг хонжоо хайна Иргэдийг хохироож чирэгдүүлдэг Хэцүү хэцүү
Хариулах98.169.34.70
Ene zahiral ni geed bgaa nohor bolovsrolgui buduuleg hun shuu dee. Iim um olhon hiine
Хариулах202.9.46.194
Машин орох гарах гарцгүй чанар муутай хулхины орон сууц.
Хариулах213.87.132.28
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах103.229.122.150
Дандаа л луйвар шүү
Хариулах103.229.122.150
luiwarchin Ecogiin talaar tanaid uguh medeelel bn Yaj holbogdoh we
Хариулах202.9.46.65
энэ экодандаа луйвар хийнэ шүү