УБТЗ өнөөдрөөс эхлэн нэмэгдсэн үнээр үйлчилнэ

2022/11/01

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг, орон нутгийн, олон улсын зорчигч тээврийн галт тэргээр зорчих тарифаа 50 хувиар нэмсэн. Мөн тээвэрлэлтийн үнээ нэмжээ.

Хүнс, барилгын материал, шатахуун, зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй, хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Харин экспортын ачаа тээвэр, зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг дараах хувиар индексжүүлжээ. Үүнд: 

  • Экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувиар
  • Экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувиар
  • Экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувиар
  • Экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувиар
  • Орон нутгийн, олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг 50%-иар индексжүүлнэ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.158
    2022/11/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах