Ээж нь бие засаад ирэх хооронд хүүхдүүдийнх нь зургийг авч цахимд нийтэлсэн байжээ

2022/11/02

Хүйтэн чингэлэгт бага насны хоёр хүүхэд харгалзах хүнгүйгээр уйлсан, даарсан байдалтай байсан талаар нэгэн иргэн цахим хуудсандаа бичиж холбогдох зургийг нийтэлсэн. 

Энэ талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас " Өчигдөр шөнө түгжээтэй хүйтэн чингэлэгт бага насны хоёр хүүхэд байсан талаар олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Тухайн асуудлыг харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон хүүхэд хамгааллын хамтарсан баг шалган судлахад хоёр хүүхдийн ээж нь .....нутаг дэвсгэрт орших ТҮЦ-т ажилладаг бөгөөд тухайн орой хүүхэд харах хүний бие тааруу байсны улмаас хүүхдээ ТҮЦ-д авчран хамт байсан байна. Хоёр хүүхдийн ээжийг бие засчхаад ирэх хооронд хүүхдүүдийн зургийг авч олон нийтийн сүлжээнд тавьсан аж. 

Хүүхэд хамгааллын баг ажиллаж байхад хоёр хүүхдийн биеийн байдал сэргэлэн цовоо, ил харагдах хүчирхийллийн шарх сорвигүй байсан бөгөөд ээжид хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулсан байна. Цаашид иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага хүүхэдтэй холбоотой асуудлыг шууд олон нийтийн сүлжээнд зураг, бичлэгтэй нь цацах бус Хүүхдийн тусламжийн утас 108-д мэдээлж байхыг уриалж байна" хэмээжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.231
    2022/11/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах